Монгол Улс мөнгө угаах эрсдэлд өртөж болзошгүй орон
Терроризм хэмээх дэлхийг чичрүүлсэн тэр үг саяханаас л бидэнд танил болж угын хэнэггүй монголчуудын хувьд хол сонсогдож байгаа мэт боловч бидний ард терроризмыг дэмжих, санхүүжүүлэх үйл ажилллагааа явагдаж болохыг бас үгүйсэх аргагүй. Тиймдээ ч терроризмтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан..
Харин одоо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Олон улсын валютын сан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанкнаас хамтран Мөнгө угаах болон терроризмыг сахүүжүүлэхтэй тэмцэх асуудал сэдэвт семинарыг өчигдөр төрийн ордонд зохион байгууллаа.
Далд эдийн засаг дахь хөрөнгө нь мөнгө угаах хамгийн таатай орчин болдог бөгөөд манай улсыг ийм эрсдэлд ойрхон орон гэдгийг Карл Ороз онцгойлон тэмдэглэсэн.
Тэрээр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг албан ёсны болгохын тулд эргэлтэд
оруулснаар цэвэршүүлдэг тул монголын ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээр дамжин бохир мөнгө орж ирэх боломжтойг үгүйсгэсэнгүй.
Бас Монголд мөнгө угааж болох нэг хэлбэр нь валютын ханш дээр тоглох гэнэ. Тэгэхээр хилээр гарах, орохоос эхлээд бэлэн мөнгөний бүхий л гүйлгээний талаарх мэдээллийн сүлжээ байгуулах нь мөнгө угаахтай тэмцэх нэг том алхам болох юм. Бэлэн мөнгөний сүлжээнд гэнэтийн өөрчлөлт гарах юм бол түүний мөрөөр хууль хяналтынхан мөшгих ёстой гэж Карл Ороз зөвлөсөн.
НYБ-ын Гэмт хэрэг,мансууруулах бодисын асуудал эрхэлсэн ажилтан Д.Солонгын ярьснаас үзвэл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлахтэй тэмцэх тухай НYБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1336 тоот тогтоол байдгаас дагалдан гарсан 12 конвенцийн 10-т нь манай улс элссэн аж.