Харцага, Гарьд цолыг нөхөн олгох төслийг хэлэлцлээ

Өнгөрсөн зун баталсан дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд зургаа давсан бөхөд улсын харцага, найм давсан бөхөд улсын гарьд цолыг олгох тухай Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар хэлэлцлээ.
Тэдгээр цолын болзлыг хангасан 29 бөхөд уг цолыг нөхөн олгох агуулга бүхий уг төслийг байнгын хороодын гишүүдийн олонх дэмжив. Гэвч дээрх болзлыг хангасан хэдий ч мөнх бусыг үзүүлсэн бөхчүүдэд цолыг нэхэн олгохгүй гэж үзсэн нь маргаан үүсгэнэ гэх байдлаар төслийг хэлэлцэхээс зарим гишүүн татгалзаж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button