SARS-аас урьдчилан сэргийлэх баг Замын-Үүдэд

Тус банийнхан Замын-Үүдэд уг ханиадаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй тусгай тасгийн ажил байдалтай танилцаж,мэргэжлийн туслалцаа үзүүлэх аж. Урьд хөршид дахин дэгдээд буй энэ өвчний тандалт,судалгааг тэд хийх бөгөөд гэнэтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт,эрүүлийг хамгаалах мэрэгжилтнүүдийн бэлэн байдалд үнэлэлт,дүгнэлт өгөх зорилготой юм. Мөн эл өвчин орж ирсэн тохиолдолд Замын-Үүдэд байрлаж буй холбогдгх байгууллага, мэрэгжилтнүүд хэрхэн хамтран ажиллах тухайд болон SARS-ын аюулаас сэргийлэх, эм тарианы бүрдүүлэлт, хадгалалтад хяналт тавих аж.