SARS-ын талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр БНХАУ-д дээрх өвчний сэжигтэн болон онош батлагдсан есөн тохиолдол бүртгэгджээ. Бээжинд долоо, Анхуй мужид хоёр бүртгэгдсэн эдгээр тохиолдлуудын нэг нь нас бараад байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны хүсэлтээр дөрөвдүгээр сарын 26-аас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын баг тус улсад ажиллаж эхлээд байна.
Өмнөд хөршид өвчний дэгдэлт буурахгүй байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зохих арга хэмжээг авч, хилийн боомт, буудлууд дээр хяналт тавин ажиллаж байна. Одоогоор манай улсад ямар нэгэн тохиолдол гараагүй байгаа ч онцын шаардлагагүй бол SARS-ын голомт бүхий улс, бүс нутаг руу аялахаас сэрэмжлэхийг Засгийн газраас зөвлөмж болгож байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button