ЭНЭ САРЫН 21-нд ЧУУЛГАН ТYР ЗАВСАРЛАЖ МАГАДГYЙ

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн асуудал дуусаагүй нөгөөтэйгүүр, МАХН-ын аймгуудын бага хурал ирэх долоо хоногийн сүүлээр болох учраас 15-нд завсарлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ 21-нд завсарлуулах тухай яриа бий. Баасан гаригт бүх асуудал тодорхой болно гэсэн хариулт өглөө.
Дашрамд дуулгахад,УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад албан ёсны хаалт хийж байсан тохиолдол байхгүй. Тийм учраас УИХ-ын тамгын газраас хаврын чуулганы хаалтын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа сурагтай. Энэ үеэр нэр дэвшигчид нэр дэвшилгүй үлдсэн нөхөдтэйгээ дурсгалын зураг татуулахын хамт 2000-2004 оны парламентын тухай өгүүлсэн ном диск гардуулах аж.