ЭВСЛИЙН НАМУУД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ТОЙРГОО ТОХИРЛОО

Эх орон-Ардчилалэвслийн намууд энэ удаагийн сонгуульд оролцох тойргийн тохиролцоогоо өчигдөр хийлээ.
Эх орон-Ардчилал эвслийн хувьд УИХ-ын сонгуулийн 76 тойрог багадна уу гэхээс ихдэхгүй нь мэдээж. Харин 3 эвсэл маань тойргийнхоо бялууг хэрхэн яаж яаж хуваахыг ард түмэн, мэдээж сөрөг хүчнүүд ч бас тэсэн ядан хүлээж байсан. Харин яаж хуваасан бол…
Уг тохиролцоогоор Ардчилсан нам -50 тойрогт, Эх орон-МАШСН-аас 21 тойрогт нэр дэвшүүлэх болсон бөгөөд ИЗ-БНН-аас ердөө гуравхан тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ. Харин 41,54-р тойрогт эвслийн аль намаас хэн дэвшихийг тохирох үлдээжээ.
Эх орон-МАШСН 7,8,10,12,14,15,23,33,36,42,43,48,55,57,59,60,62,64,67,72,73 дугаар тойрогт, ИЗ-БНН 9,17,22 дугаар тойрогт нэр дэвшүүлхээр болж, үлдсэн тавин тойрогт Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр тохиролцож, харин 41-р тойрогт нэр дэвшихийг сонирхогчид тохиролцох шийдвэр гаргажээ. Ингэснээр аль нам 41-р тойрог хуваарилагдсанаас хамаарч нөгөө намд 54 дүгээр тойргийг хуваарлах гэнэ. Эх орон-Ардчилалэвслэд нэгдсэн намуудын нэр дэвшигчидээ өрсөлдүүлэх тойргийн тохиролцоонд Ардчилсан намын дарга М,Энхсайхан,Эх орон-МАШСН-ын дарга Б,Эрдэнэбат нар гарын үсэг зуржээ.