Л.Гүндалайг хэн хэзээ шүүх вэ?

Тус хаалттай шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч, түүнчлэн УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд хохирогч гэгдэх Ц,Нямдоржыг заавал оролцуулахаар шийдвэрлэжээ. Гишүүн Л,Гүндалайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр таслах юм байна. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар энэ хэргийг нэг шүүгч дангаараа шийдвэрлэж болох боловч хэрэг ээдрээ төвэгтэй бол шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ гэж хуульд заасан байдаг.
УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 29-ний 8 тоот тогтоол нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай гишүүн Л,Гүндалайн гаргасан өргөдлийн дагуу Монгол улсын Yндсэн хуулийн цэцийн гишүүний энэ оны гуравдугаар сарын 19-ний тогтоолоор маргаан хянан шийдүүлэх ажиллагаа үүсгэсэн билээ. Энэхүү маргааныг өнгөрсөн 4-р сарын 16-ны өдөр Yндсэн хуулийн Цэцийн дунд суудлийн хуралдаанаар шийдвэрлэхээр зарласан. Гэвч Л,Гүндалай Цэц шудрага шийдвэр гаргана гэдэгт эргэлзсэний улмаас мөн сарын 9-ний өдөр Yндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлөө татаж авсан. Цэц энэ талаар дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд албан бичиг илгээж, Шүүх уг бичгийг хүлээж авмагцаа ийнхүү шүүх хурал яаравчлан хийхээр шийдвэрлэсэн бололтой.
Л,Гүндалай гишүүн одоогоор гадаадад яваа бөгөөд тэрээр энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж зөвшөөрөл авсан байна. Тэр мөд ирэх агаад өмгөөлөгчөөрөө С,Нарангэрлийг сонгож авхаар хүсэлт гаргасан гэнэ. Сэтгүүлчийг эрдэн байж хорих шийдвэр гаргаад асар удаагүй байгаа энэ үед буюу сонгуулийн өмнө Л,Гүндалайг дарж улс төрөөс зайлуулахаар оролдохыг үгүйсгэх аргагүй юм. Дашрамд мэдээлэхэд энэхүү шүүх бүрэлдэхүүнд Л,Гүндалайн холбогдсон хэргийн хавтаст хэрэг, цугларсан материалыг уншиж танилцуулах шүүгч Б,Батцэрэн нь өдгөө Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж буй Б,Ханддолгорт хоёр жилийн хорих ял ногдуулж байсан нэгэн гэж өдрийн сонинд мэдээлсэн байна..

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button