НЭР ДЭВШИГЧДИЙН ДАЖИН

МАХН нэр дэвшигдээ тодруулах гэж яарахгүй байна. Аймгийн намын хороодын хурлыг энэ сарын 9-13-ны хийхээр төлөвлөжээ. Намын Удирдах зөвлөлийн гишүүд эдгээр хуралд оролцож,байдлыг тандахаар тал тал тийшээ удахгүй нисэх гэж байна. Энэ хурлууд дуусангуут 15.16-нд намын бага хурал болох бололтой. Эндээс нэр дэвших азтай одтой 76 хүний нэр тодорно. МАХН-ынхан хуулийн хугацааг тулгаж байж бага хурлаа хийх гэж буй нь бие даан нэр дэвшигч төрөх, өөр нам руу урвах хүн гархаас сэрэмжлэх, бусад өрсөлдөгчөө тандах гэсэн зорилгоос үүдэлтэй аж.
Эх орон-Ардчилал эвслийн хувьд байдал үүнээс ч хүнд буй сураг дуулдаж байна. Нэлээд эртхэн нэр дэвшигчдээ тодруулах сураг дуулдаж байсан ч үгүй бололтой. Эвслийн гурван нам тойргоо тохирлоо гэсэн мэдээлэл сонин хэвлэлд гарсан ч байдал тийм сайн биш байгаа бололтой.АН 50, МАШСН 21, ИЗ-БНН гурван тойрогт нэр дэвшүүлэхээр болж, хоёр тойргийг нээлттэй үлдээхээр болсон аж. Гэвч үүнийг ИЗ-БНН –ынхан эхлээд эсэргүүцлээ. ИЗ-БНН-ын намын тэргүүн С,Оюун арав ч байж болох тойргоо таваас доошгүй гэсэн нөхцөлтэй болгон буулт хийж эвсэлд нэгдсэн билээ. Гэвч М.Энхсайхан Б,Эрдэнэбат нар тэдэнд нэр дэвшүүлэх гуравхан эрх өгөөд зогсохгүй тойргоо хуваарилах хуралдаа С,Оюуныг оролцуулаагүй аж. Yүнээс эвслийн сонгуулийн гол ажил хоёр хүний хуйвалдаанаар шийдэгдэж буй мэт ойлголт төрөхөөр байна..
Сүүлийн үед зарим хүн хэтэрхий мөнгө үнэртсэн сонгууль болдог боллоо гэсэн дүгнэлт хийж санаа бодлоо илэрхийлэх боллоо. Yүнтэй санаа нийлэхээс өөр аргагүй. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын 1992 оны сонгуульд 13 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ хэмжээ 1996 онд 209 сая, 2000 онд нэг тэрбум 841 сая төгрөг болж өсчээ. Энэ бол тун багасгасан тоо шүү..
Нэр дэвшгчийн дажин одоо улам эрчимжинэ. Ердөө арвхан хоногийн дараа аль нам хэнийг нэр дэвшүүлснийг бид тольдог сууж байх болно. Ямархуу лобби үйлчилсэн дүр зураг нь ч тэндээс харагдана.
/өнөөдөр 2004-5-7 /108/