МОНГОЛЧУУД ОЛИМПИЙН ХЭДЭН МЕДАЛЬТАЙ ВЭ?

-1964 онд Японы Токио хотод болсон зуны 18-р олимпийн наадамд 21 тамирчин зургаан дасгалжуулагчын хамт оролцсон бол 1968 онд Мексикийн Мехико хотод болсон зуны 19-р олимпийн наадамд 16 тамирчин гурван дасралжуулагчтай мордож байжээ. Уг наадамд 27 орны тамирчин оролцож чөлөөт бөхийн 87кг-д Ж.Мөнрбат мөнгө, 52кг-д Ч.Дамдиншарав 70кг-д Д,Сэрээтэр нар тус тус хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.
– Зуны олимпийн 20-р наадам 1972 онд Германы Мюнхен хотод болсон юм. Тус наадамд 41 тамирчин найман дасгалжуулагч оролцсоноос чөлөөт бөхийн 100кг-д Х,Баянмөнх мөнгөн медаль хүртсэн байна. Энэхүү наадамд 121 орон оролцсоноос манай улс багаараа 36-р байрт шалгарч байжээ.
-1976 онд Канадын Монераль хотод болсон зуны 21-р наадамд манайхаас 33 тамирчин зургаан дасгажуулагчтай оролцсоноос чөлөөт бөхийн 62кг-д З,Ойдов мөнгөн медаль авч байсан аж. 21-р олимпод 92 орон оролцож байснаас манай баг 36-р байрт оржээ.
-Зуны 22-р олимп 1982 онд ОХУ-ын Москва хотод болжээ.Тус тоглолтод манай 43 тамирчин найман дасгалжуулагчтай оролцсоноос чөлөөт бөхийн 72кг-д Ж,Даваажав 57кг-д Д,Оюунболд жүдо бөхийн 65кг-д Ц,Дамдин 71кг-д Р,Даваадалай нар мөнгө, хүрэл медаль авсан юм байна.
-1988 онд Солонгосын Сөүл хотод болсон 24-р олимпод 28 тамирчин оролцсоноос боксын 60кг-д Н,Энхбат хүрэл медаль авчээ.
-Испаний Барселон хотод 1992 онд болсон 33 тамирчин оролцож боксын 60кг-д Н,Баярсайхан хүрэл медаль авч байсан бол буудлагаар Д,Мөнхбаяр 679 оноогоор хүрэль медаль авчээ.
-АНУ-ийн Атлантад болсон зуны 26-р олимпод 18 тамирчин оролцсоноос жүдогийн 60кг-д Д,Нармандах хүрэль медаль авсан.Уг олимпод 179 орон оролцож,манай тамитчид 71-р байрт оржээ. –2000 оны 27-р олимпод 20 тамирчин найман дасралжуулагчтай оролцож,нэг тамирчин шагналт байрт орж байсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button