Монгол улс Мянганы сорилтын сан-гаас хувь хүртэх боллоо.

Уг сангаас 2004 оны санхүүгийн жилд тусламж хүсэх өргөдөл гаргах эрх бүхий Армени, Бенин, Боливи, Кабо Вэрдэ, Гүрж, Гаана, Гондурас, Лесото, Мадагаскар, Мали, Монгол, Мозамбик, Никарагуа, Сенегал, Шири-Ланк, Вануату гэсэн 16 орныг МСС-ийн захирлуудын зөвлөл санхүүжилт горилсон 60 гаруй улсаас сонгохдоо шударга засаглалыг бэхжүүлэх, ард түмэндээ хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн чөлөөт байдлыг хангах чиглэлээр тухайн улсын өмнөх болон одоо эрх барьж буй Засгийн газрууд тууштай бодлого явуулж байсан үзүүлэлтийг гол болгожээ. АНУ-ын конгресс Мянганы сорилтын корпорацид зориулж энэ онд нэг тэрбум ам долларыг төсөвт оруулсан бөгөөд 2005 оны санхүүгийн жилд 2.5 тэрбумыг Ерөнхийлөгч Ж,Буш Конгрессоосоо хүсээд байгаа аж.
Энэ ондМянгнаы сорилтын сан-д төлөвлөсөн хөрөнгөөс харахад хөтөлбөрт хамрагдах нэг оронд 50 сая орчим ам, долларын санхүүжилт ногдох төлөвтэй гэвч бас баярлах болоогүй бололтой. Учир нь манай улсын хэрэгжүүлэх бодлого,төр засгийн үйл ажиллагаа, ардчилал хэр зөв чигт хандахаас шалтгаалах бөгөөд нэн ялангуяа сонгуулийн үр дүнгээс эцсийн дүн ихээхэн хамааралтай гэнэ..

Монгол улсад ногдсон энэ боломж нь аль нэг Засгийн газар улс төрийн намын гавьяа бус, Монгол улсын сүүлийн 14 жилиин үр дүн бөгөөд энэхүү тусламжийг ямар нэг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг АНУ-ын тал сануулж байгаа гэнэ.
Мянганы сорилтын сан-гаас санхүүжилт авахын тулд хөтөлбөр боловсруулах шаардлагатай бөгөөд үүнийг боловсруулах хэсэг томилогдон ажилдаа ороод буй ажээ.
Боловсруулж буй хөтөлбөрт төрийн бус байгууллагуудын болон иргэний нийгмийн оролцоо, саналыг тусгах ёстой гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button