НАЦУ БАШЁГООР СОНИН ЮУ БАЙНА.

Харин дараа нь башёгийн ганц Ёкозуна, гурван маэгаширатай Такасаго дэвжээ эрэмбээрээ орж байна. Бусад дэвжээнүүдийн хувьд 1-3 бөх хүч үзэх юм. Бас ганц бөхөө харах дэвжээ ч олон. Чиётайкайгийн КоконоэКайогийн Томозуна гээд л. Олон бөх барилдуулж бах ханах хүмүүс бол Мушагива. Такасаго багш нар байх нь. Харин тэднээс үл дутах нэг баяр бахдал бүхий хүн суух нь Мияагино оёоката юм .Учир юу хэмээвээс Кёкүшюүзан Д,Батбаяр Хакухог (Цагаан шонхор) энэ багшид анх аваачиж өгөхөд баахан чамлангуй байгаад Эцэг эх нь их том бөх байдаг гэж мэргэжлийн сумогийн алтан хараацайн хэлсэнд нь л торохчээ болж авсан гэдэг. Гэтэл өнөө хүү өнөөдөр түүнийг их өөр түвшинд баярлуулж суугаа нь гарцаагүй.Мияагинодэвжээний манлай бөх Хакухо маэгаширагийн 16-д бичигдсэн.1985 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн,189-см өндөр 138-кг жинтэй,94 ялж,48 удаа ялагдсан амжилттай. Жүрёо зиндаанд нэгэнтээ түрүүлсэн. Их төлөв хийдэг мэх нь ёрикири, Макүүчи зиндаанд дэвшсэн Монголын тавь дахь бөх түүнд ард түмэн ихээхэн найдаж байгаа билээ. Түүний энэ баярыг лавшруулж байгаа өөр нэг зүйл бол хуучин маэгашира дэвжээний нь бөх Кобо мөн энэ сард дээд зиндаанд барилдаж байгаа явдал юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button