Мото спортын уралдаан болно.

Yүний өмнө Монголын мото спортын тамирчид ирэх сарын 18-нд ОХУ-ын Эрхүү, 25-нд Челябинск, 28-нд Казахстаны Курган хотуудад уралдаанд оролцож бэлтгэлээ хангах юм байна. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн сарын 24-25-ны өдрүүдэд Бээжин хотод болсон Бүх Хятадын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаан болжээ. Yүнд Монголын мото спортын тамирчин ОУХМ Э, Халиунболд оролцож 125 сс ангилалд 30 гаруй тамирчинтай хурд сорьсноос зургадугаар байрт шалгарсан байна.