Лазераар мэндчилгээ хүргэж болно.

Тус клуб өнгөрсөн долоо хоногоос тоног төхөөрөмжөө шинэчилж хамгийн сүүлийн үеийн лазерын гэрлийг оруулж иржээ. Энэхүү гурван хэмжээст лазерын гэрлийг ашигласнаар дэлхийн хэмжээнд хүрсэн шинэлэг технологитой боллоо хэмээн клубынхэн үзэж байгаа юм байна. Шинээр оруулж ирсэн лазерын гэрэл нь бүх төрлийн дүрсийг гаргаж чадахаас гадна тэнд хүрэлцэн ирсэн хүмүүс бие биедээ лазераар дүрс болон үгэн мэндчилгээг явуулах боломжийг нээж өгч байгаа аж. Мөн клубт дэлгэц шинээр байрлуулжээ. Уг дэлгэцээр дэлхийн шилдэг клипүүд гарах бөгөөд түүнийг харж дуурайн бүжиглэж болох гэнэ.