Банк бус сангүүгийн байгууллагын өнөөгийн байдал

Өдгөө Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ББСБ-ын тоо 2004 оны нэгдүгээр улирлын эцэст 99 хүрч, тэдгээрийн нийт активын хэмжээ 21,758,1 сая төгрөг байгаа нь банкны системын нийт активын 2,4 хувьтай тэнцэж байна. ББСБ-уудыг банкны зарим үйл ажиллагаа эрхэлж буй байдлаар нь ангилж үзэхэд давхардсан тоогоор зээлийн үйл ажиллагаа 94, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, факторингийн, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ 2, төлбөр тооцооны үйлчилгээ, итгэлцлийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлээр тус бүр нэг ББСБ эрхэлж байна. Гаадын 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 9 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт ББСБ-ын 9.1 хувь, тэдгээрийн дүрмийн сангийн 20.4 хувийг эзэлж байна. Тухайлбал, Европын Холбооны ТАСИС хөтөлбөрөөс санхүүжсэн 1, /Кредит Монгол/, Япон улсын хөрөнгө оруулалттай 3 /Тэнхлэг финанс, Марико, Сар шинэ интернейшнл/, Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулалттай 3 /Санкредит, Ийст Уэст факторинг, Юнион примус/, ОХУ-ын болон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус тус 1 ББСБ /Би И Ай, Монголтарстфинком/ байна. Гадааын хөрнгө оруулагчдын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол цаашид идвэхжин, гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ын тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь Монгол улсын санхүүгийн хууль эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин бүрдэж хөрөнгө оруулалтын өрөөж харьцангуй өндөр байгаатай холбоотой юм. Дүрмийн сан, нийт ББСБ-ын дүрмийн санд эзлэх хувь хэмжээгээр ББСБ-уудыг ангилж үзвэл дараах байдалтай байна. Үүнд; 1.000.0 сая төгрөгөөс дээш дүрмийн сантай 1 ББСБ байгаа нь нийт ББСБ-ын дүрмийн сангийн 7.6 хувь, 5.00.0-1.000.0 сая төгрөг хүртэл дүрмийн сантай 2 ББСБ байгаа нь 13.6 хувь, 100.0-500.0 сая төгрөг хүртэл дүрмийн сантай 85 ББСБ нь 76.9 хувь 100.0 сая хүртэл дүрмийн сантай 11 ББСБ /хөдөө орон нутагт/ нь 1.9 хувийг тус тус эзэлж байна