Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө.

Ерөнхий сайдын амлалт хэрэгжих бизээ. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас чөлөөт ярилцлага зохион байгуулсан. Тус намын дарга М,Энхсайхан Эрх чөлөө улс үндэстнийг хөгжилд хөтөлдөг. Үүнээс хамгийн үнэтэй нь хэвлэлийн эрх чөлөө гэж ярилцлагын үер онцолж байлаа. Мөн тэрээр эрх чөлөөний үнэ цэнэ, утга учрыг жишээ баримт татан тайлбарлаж байсан. Манай орон төв Африкийн хэдэн улсын хамт дэлхийн хамгийн их ядууралтай орны тоонд багтаж байгааг дэлхийн улс орны амьмжиргааны байдлыг харуулсан газрын зураг дээрээс жишээ татан тайлбарласан. 1990 оноос хойш ядуурлаа шийдэж ахиц гаргаж чадаагүй улсын тоонд манай улс Соломоны арлуулд, шинэ Гвиней зэрэг зэрэг оронтой мөр зэрэгцсэн бол өлсөглөнгөө шийдэж чадаагүй орны тоонуудын тоонд Камбож, Монгол, хойд Солонгос зэрэг улс орсон байх жишээтэй. Глоб итернешнл төрийн бус байгууллагын захирал Х,Наранжаргалын ярьснаар эрх чөлөөний өдөр нь баяр бус тэмцэл бөгөөд зарим оронд энэ өдөр сонин гардаггүй, радио, телевизийн нэвтрүүлгийг нэг минут зогсоодог аж. Монгол улс сүүлийн жилүүдэд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны жагсаалтаас хагас эрх чөлөөтэй рүү ухарсан байна.
Ц, Элбэгдорж нэг сэтгүүлч нь хоригдчихоод байхад бусад нь ганцааранг хориод өгөөч гэж явж байдаг нь харамсалтай. Сэтгүүлчид өөрсдөө өөрсдөдөө хамгаалагч болох ёстой гэж байсан. Уулзалтын үеэр монголын сонинуудын холбоо, монголын чөлөөт сонинуудын холбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийг цуцлах, НӨЭТ-аас сонинуудыг чөлөөлөх санал гаргасныг Ардчилсан нам хүлээн авахаар болсон.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button