Нэр дэвшигчид тодорч эхэллээ.

Нэр дэвшигчидийн дотор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр, УИХ-ын гишүүн байсан 12, Засгийн газрын гишүүн байсан 3, элчин сайд асан хоёр, газар агентлагийн даргаар ажиллаж байсан найм, хувийн хэвшилд ажилтай бизнес эрхэлж байгаа 17 хүн байгаагаас эдийн засагч 19, хуульч найм, багш тав, эмч мэрэгжилтэй хоёр хүн байна. Нэр дэвшигчийн хоёр нь ШУА-ын жинхэнэ гишүүн, 32 нь доктор, 11 нь магистар, бакалавр цолтой дээд боловсролтой хүмүүс юм.Насны хувьд 30-40 насны 12, 41-50 насны 26, 51-ээс дээш насны таван нэр дэвшигч тодроод байна. Нэр дэвшигчийн дийлэнх олонхи нь хэлийг давхар эзэмшжээ. Ардчилсан нам энэ удаад нэр дэвшигчдээ анхан дунд шатны намын байгууллагын гишүүдээрээ хэлэлцэн тодруулж байгаагаараа онцлог бөгөөд намын гишүүдийн талархал хүлээсэн, сонгогчдын итгэл даах шинэчлэгдсэн бүрэлдэхүүн УИХ-д өрсөлдүүлхээр болсон байна. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд нүхт цогцолборт Эх орон-Ардчилал эвслээс зохион байгуулж буй нэр дэвшигчдэд зориулсан сургалтад хамрагдлаа. Ойрын өдрүүдэд анхан, дунд шатнаас нэр дэвшсэн найман тойрогт өрсөлдөх нэр дэвшигч тодрох юм. Ардчилсан намын удирдлага YЗХ-ны хурлын дүнгээр тавдугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал хийнэ гэж Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Ардчилсан намаасУИХ-д нэр дэвшигчдийг тойрог нэрстэй нь сонирхуулбал.
1-р тойрог Архангай Р, Гончигдорж 2-р тойрог Архангай Н, Батбаяр
3-р тойрог Архангай С, Ламбаа 4-р тойрог Баян-Өлгий А, Мурат
5-р тойрог Баян-Өлгий А, Бакей 6-р тойрог Баян-Өлгий К, Сайран
11-р тойрог Булган Б, Цогтгэрэл 13-р тойрог Говь-Алтай Л, Галбадрах
19-р тойрог Дундговь Л, Алтанхуяг 20-р тойрог Дундговь Ж, Наранцацралт
21-р тойрог Завхан Ч, Содномцэрэн 24-р тойрог Өвөрхангай З, Энхболд
25-р Өвөрхангай Г, Батхүү 26-р тойрог Өвөрхангай З, Мэндсайхан
27-р тойрог Өвөрхангай Р, Бадамдамдин 28-р тойрог Өмнөговь Д,Батэрдэнэ
29-р тойрог Өмнөговь Ц,Баярсайхан 30-р тойрог Сүхбаатар Ж,Батчулуун
31-р тойрог Сүхбаатар Д,Дэлгэрцогт 32-р тойрог Сэлэнгэ С,Баярцогт
34-р тойрог Сэлэнгэ Э,Батүүл 37-р тойрог Төв До,Ганболд
38-р тойрог Төв Ш,Түвдэндорж 39-р тойрог Увс Л,Дүгэржав
40-р тойрог Увс Ч,Баямбаа 44-р тойрог Ховд Т,Лхагваа
45-р тойрог Хөвсгөл Л,Гүндалай 46-р тойрог Хөвсгөл О,Энхсайхан
47-р тойрог Хөвсгөл М,Энхсайхан 49-р тойрог Хэнтий Ж,Оюунбаатар
50-р тойрог Хэнтий Да,Ганболд 51-р тойрог Хэнтий С,Жаргал
52-р тойрог Дархан-Уул Ж,Мөнхбат 53-р тойрог Дархан-Уул М,Сономпил
56-р тойрог Орхон Б,Баттүвшин 58-р тойрог УБ Д,Ганхуяг
61-р тойрог УБ Б,Дэлгэрмаа 65-р тойрог УБ С,Эрдэнэ
66-р тойрог УБ Б,Батбаатар 71-р тойрог УБ Батж,Батбаяр
74-р тойрог УБ Б,Мэдрээ 75-р тойрог УБ Э,Ганболд
76-р тойрог УБ Лу,Гантөмөр.