Сонгуулийн электрон тоолуур нийлүүлнэ

Тайванийн Тээвэр холбооны дэд сайд Вичид Тасемфонгсри манай улсад айлчилж, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид дахин боловсон хүчнийг, сургах техникийн туслалцааны хөрөнгө оруулалт хийх гэрээнд В.Тасемфонгсри, Дэд бүтцийн Төрийн нарийн бичгийн дарга Ц,Цэнгэл нар гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Тайванаас манай улсын барилга, зам гүүр барих ажилд өөрийн ажилчдаа оролцуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн аж. Мөн сонгуулийн электрон тоолуур нийлүүлэхээр болсон байна.