Зангиагүй хэмээх зангиатай уулзалт

Монголбанктай хамтран зохион байгуулдаг энэ удаагийн уулзалтад УИХ-н дарга харин зангиатай ирсэн байлаа. Ажил хэргийн олон уулзалттай байсан учраас ингээд ирчихлээ хэмээн тэрээр тайлбарласан. Мөн Төсвийн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга нар болох Н.Баяртсайхан, Т.Очирхүү, Т.Ганди нар хүрэлцэн ирсэн байлаа. Жил бүр болдог уламжлалыг огтолж байгаа энэ удаагийн цугларалт ерөнхийдөө УИХ-н тайлан маягийнх байсан.
УИХ өнгөрсөн хугацаанд 996 хууль бусад холбогдох шийдвэрийг гаргасан байна. Хуулиар зохицуулагддаггүй байсан олон харилцааг хуульчилсан нь их онцлог байлаа гэж спикер дурьдаж байв. Мөн тэрээр 21 аймгийн 300 гаруй малчин өрхөөр явж ажилласан бол, гадаадын 18 орны 20 гаруй уулзалтад оролцсон аж.
Харин Төсвийн байнгын хорооны дарга төсөв санхүүгийн шинэчлэлт байх ёстой гэж үзэн энэ алхамаа хийсэн бол, Т.Очирхүү дарга инфляцийн төвшинг таваас доошгүй хувиар барьж чадлаа гэж байв. Харин хүн төвтэй төрийн бодлогыг түлхүү гаргахыг оролдлоо гэж нийгмийн бодлогын байнгын хорооны дарга дүгнэж байлаа.
Салхинд гарч уулздаг байсан энэ удаагийн уулзалт Элит төвд болсон. Сонгуулийн янз бүрийн арга хэмжээнүүд Нүх-д болж байгаа учраас ийм шийдвэрт хүрсэн гэж тэд тайлбарлаж байлаа.