Вампир

Улс төр бол бизнес биш. Хэдийгээр өнөөдөр нэр бүхий бизнесмэнүүд улс төрд дурлах болсон нь үнэн хэдий ч бизнесийн салбарынхны бичигдээгүй хууль улс төрд үйлчилдэггүй нь сайхан. Тиймээс Дондогийн корпораци түүний хүү Дондогт өв болон очдог шиг гишүүн тэр гуайн суудал хүүд нь, ах дүүд нь шилждэггүй. Улс төр хэмээх вампир-ыг үргэлж эрж хайж, шунаж байдаг шинэ цусаар нь тэжээлгүй удвал ер яаж ч түйвээж, эсвэл алгуураар үхэж мэднэ. Монголын улс төр яг одоо тэрхүү сэлбэлтийг шаардаж байна. Ялангуяа манайх шиг парламентийн тогтолцоотой, хамтын засаглалтай оронд зайлшгүй тулгарах асуудал. Он дамнан, олон парламент элээсэн ахмад гишүүд нь тойргоо өмчилж, толгой өндийснийг нь хөгзтэй араандаа зуучихаад тавьдаггүй хөгийн байдал удаан үргэлжилбэл бид парламентаасаа шинэ сэргэг, соргог, зоримог, шийдэмгий байхыг шаардах нь утгагүй хэрэг болно. Тэгэхээр намууд өөрсдийгөө тодорхой бодлоготойгоор сэлбэж, шинэ залуу лидерүүдийг, улстөрчдийг төрүүлж байх нь зүй ёсны асуудал. Yүнийг ч улс орон, ард түмэн шаарддаг юм. Энэхүү шаардагын дүнд залуучуудын байгууллагууд буйраа дугуйлж, болсон болоогүй шинэ намууд хувь заяагаа хайн төрдөг билээ. Залуу үеийнхэн өрсдийнхөөрөө амьдарч, ажиллаж, урагшлан хөгжиж байхад хуучин агаар, хуучинсаг хэв маяг үнэртсэн парламент өнгөрсөн үеийн аргачлалаар хийгдсэн хар мянган хууль батлаад ч хэрэггүй. Аль ч утгаараа улс төр ямагт шинэ сэргэг цусаар сэлбэгдэж, өнгөрсөн жилүүдийг өвгөн гишүүдтэй нь үдэж байдаг. Тэгвэл Монголд ийм байж чадаж байна уу? Цагийн уртад хуримтлуулсан туршлага хэрэгтэй нь маргашгүй үнэн боловч энэ нь залуусын өмнө шавар хаах хэмжээнд хүртлээ үнэтэй байж чадах уу?
Манай улс төрд мөнхрөгчид олон. Парламентаас парламентад сууж л байдаг, байлаа гээд баяжахгүй, үгүй гээд хоосрохгүй гишүүд өнөөгийн парламентын бараг л талаас илүү хувийг бүрдүүлдэг. Нүдээ нээгээд залуу үеийнхнийгээ харъя л даа. Тэд хилийн чанадад боловсрол эзэмшиж, орон оронд танилтай болж, дэлхийд нэртэй компаниудад хүчин зүтгэж, харин Монголдоо ирмэгцээ ажилгүй бадарчилж, эрдэм боловсролоо уол орондоо зориулъя гэтэл ганц гарц болох улс төрийг нь хэдэн хөгшчүүд алдалж хэвтчээд хавьтуулахгүй нь хэцүү. Yнэнийг хэлэхэд Монголын улс төр хэдхэн хүний хүрээнд эргэлдэж, тэдэнтэйгээ хамт өтөлж байгаа билээ. Парламентад нойрмоглон сууж, хааяа төсөл цохиж унагах явдлыг амьдрах арга болгочихсон хүмүүс ч нэр дурдалтгүй цөөнгүй бий. МАХН-ын Засгийн газрын нэг ангийнхан болох гишүүн А.Базархүү, Д.Оюунхорол, Ц.Өөлд, Р.Содхүү нар энэхүү халаа сэлгээг үл зөвшөөрөн нөмын дарга, ноён Н.Энхбаярыг багагүй тэвдүүлж, хөлсийг нь шудруулж буй яриа чих дэлсэв. Базархүү гишүүн тулхтай хүний хувьд байдлыг зөвөөр ойлгож, харин Оюунхорол нарын суудалд дуртай эрхмүүд бие даан нэр дэвшихээр шуударч, гарын үсэг цуглуулан сандчингуй.
Ахмадуудын амбицаас шалтгаалан залуу үеийнхэн ид насандаа тойргийн гадаа хаягдаж, бар цэнгээний газар баахан улс төржиж, шинэ санаа, шинэ мэдрэмжээ дэлгэж суух болсон. Энэ утгаараа тэд өнөө жилийн сонгуульд оролцохоор зориглосон шинэхэн улс төрийн хүчин болох Монголын Залуучуудын нэгдсэн намыг тун ч сонирхон ширтэж байна.
Арга ч үгүй. Сонгууль болгонд оролцож хэд дахин ойчсон атлаа дараагийн сонгуульд дахиад л наадам дөхөхөөр өөрийгөө уячихдаг морь шиг болсон сэлгээний улстөрчид, аймаг бүрт нэр нь ёс мэт сонсогдож, тэр нутгийг төлөөлөх өөр залуу халаагүй юм шиг байдаг ахмадууд залууст маань боломж олгохгүй байгаагаас улс төр хэдхэн хүний өмч мэт ойлгогдох болсон өнөө үед залуучуудаар овоглосон нам санамсаргүй хурдахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ шинэ цусны сэлгээнд золиослогдох улс төрчид нь Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж нар лав биш.
Байдлыг шинжвэл 2004 оны сонгуульд оролцох гол хүчин болох АН, МАХН-ууд залуустаа чамлам бага боломж үлдээж байгааг анзаарч болно. МАХН хэд хэдэн тойрогт шинэ нэр сонсгохыг хичээж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байх шиг. Аймгуудын намын хорооны хурлуудын үеэр хууччуул нь томроод байгаа хэрэг л дээ. Тус намаас нэр дэвшигчдийг харвал байж л байдаг баруун гэрийнхэн гэдэгчлэн нөгөөх л хэдэн улстөрчид нь уяатай. АН-ын хувьд ч ялгаагүй, сойдог өнөөх л хэдээсээ гадна урьд сонсогдоогүй нэр олон дуулдаж байгаа ч онд орох нь цөөн бололтой.

(Өнөөдөр 2004-05-12 112)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button