SARS биш болох нь тогтоогдлоо

. Өвчтөн SARS дахин дэлгэрээд байгаа БНХАУ-аас ирсэн, улмаар өндөр хэмтэй халуурч байснаас шалтгаалан ийн сэжиглэгдэхэд хүргэсэн. Гэвч 20 настай Б-гээс авсан шинжилгээгээр SARS-ийн халдвар аваагүй, харин уушигны архаг хатгалгаагаар өвчилсөн болохыг өчигдөр тогтоосон байна. Тиймээс түүнийг тусгай тасгаас энгийн эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилж эхэллээ. Гэхдээ ХӨСYТ өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцлаагүй байгаа бөгөөд урд зүгээс ирэгсдэд хяналт тавих, нэр хаягийг бүртгэж авах ажил үргэлжилсээр байгаа гэнэ.