Уучлалт гуйхыг шаардаж мэдэгдэл хийлээ.

. Ингэснээрээ гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутанд тооцож болох Yндсэн хуулийн заалтыг санаатай үгүйсгэн төрийн тэргүүний нэр төрд бүдүүлгээр халдлаа.
Д.Идэвхтэн уг ярилцлагыг хийх явцад Монголын төрд хүчин зүтгэж өндөр алба хашиж байсан зарим хүмүүсийн нэрийг дурьдаж тэднийг Чингисийн үеийн урвагчидтай зүйрлэн нүд үзүүрлэж алах ялтай, ер нь орон зайгүй, хаана ч гишгэх газаргүй гэх зэрэг аймшигт үгийг оруулан ярьж, нийгэмд айдас хүйдсийн уур амьсгал дуудаж, хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулсан хэтэрхий хариуцлагагүй үг хэллэг хэрэглэлээ.
Мөн түүнчлэн Д.Идэвхтэн УИХ-ын зарим гишүүдийг Ерөнхийлөгчид хов жив л зөөж байдаг мэтээр огт ор үндэсгүй гүтгэн дайрлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй хуулийн хүрээнд харилцаж, төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцож, Монгол орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллаж байгааг УИХ-ын зарим гишүүд мэдэх, нотлох билээ. Ерөнхиилөгч УИХ-ын гишүүдээс хов л сонсож суудаг мэтээр эрээ цээргүй гүтгэж төрийн тэргүүний үйл ажиллагааны талаар андуу ташаа ойлголтыг олон түмэнд өгөхийг оролдсон, Yндсэн хуулиар хамгаалагдсан Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан ярилцлагыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн хийлээ.
Энэ бүхнийхээ төлөө Ерөнхийлөгчөөс уучлал гуйхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар зохих бүтцээрээ дамжуулан эрх бүхий байгуулагад гомдол гарган шийдвэрлүүлэх нь зүйд нийцэж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас ирүүлсэн мэдээнд өгүүлжээ.