С.Оюунд хүссэн тойргийг нь өгөхөд бэлэн

-Тойрог олдоогүйгээс Ерөнхий сайд асан Р.Амаржаргал бие даан нэр дэвшиж магадгүй тухай мэдээлэл байгаа. Yнэн бол намтайгаа энэ талаар ярьж, тохирсон зүйл байгаа юү?
-АН-ын хүвьд найман тойргийн асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Хувь хүмүүс бие дааж дэвших эсэх нь өөрсдийн асуудал юм. Р.Амаржаргалын хувьд бие даах талаар албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Намын анхан, дунд шатны байгууллагаас санал болгосон хүнийг YЗХ-гоор хэлэлцэж ёсчилдог манай намын журам бий. Энэ дагуу л нэр дэвшүүлэх ажиллагаа явж буй.
-Найман тойргоо тодруулах уу?
-Дорнод, Баянхонгор аймаг, Сонгинохайрхан дүүргийн намын байгууллага саналаа ирүүлээгүй байна.
-Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гансүхийг ч тойроггүй болсон гэж ярьж байгаа?
-Эвсэлд хувь хүний тойрог гэж байхгүй. Тийм болохоор Л.Гансүхийг тойроггүй үлджчихлээ гэж бодохгүй байна.Найман тойрог дотроо зөвшилзөх зүйл бол бий.
-Д.Дорлигжавын тойрог ч маргаантай байгаа юм биш үү?
-41 дүгээр тойргийн талаар МАСШН-тай ярилцаж байна. Д.Дорлигжав тэндээ өрсөлдөх байх.
-ИЗ-БНН-д амласан таван тойрог гурав болж буусан. Yүнээс болж С.Оюун нэр дэвшихгүйгээ мэдэгдээд байна. Энэ асуудлыг ингээд орхих хэрэг үү?
-Квотын асуудлыг дахин ярилцах боломж бий. С.Оюун тодорхой тойрог сонирхож байгаа бол гурван намын дарга ярилцахад бэлэн байна. Одоогоор С.Оюуны зүгээс бидэнд хандсан зүйл алга.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button