Бидний мэддэг хэрнээ мэддэггүй E-MAIL

Хамгийн анх электрон шууданг 1971 онд Ray Tomlinson гэдэг хүн явуулжээ. Тэрбээр анх удаа @ гэсэн тэмдгийг ашиглаж интернэтээр дамжуулан, захидал илгээсэн нь өнөөгийн бидний хэрэглэдэг E-mail-ийн эхлэл болсон юм. E-mail нь энгийн текстэн хэлбэртэй бий болсон бөгөөд одоо ч энэ хэлбэрээ хадгалсаар ирсэн билээ. Attachment буюу файл хавсаргах үйлдэл электрон шуудангийн боломжийг өргөтгөсөн, хожим бий болсон зүйл юм.
Хэрэв та Yahoo, Hotmail гэх мэт үнэтэй болон үнэгүй электрон шуудангийн хэрэглэгч болсон бол интернэтээр захидал хүлээн авч, бас явуулах боломжтой болно. Гэхдээ танд хэрэглэгчтэй холбогдож захидлаа явуулах E-mail сервер хэрэгтэй. Та веб сервер хэрхэн ажилладаг тухай урьд нь уншиж байсан бол интернэтэд байгаа сервер, түүнд суурилсан программуудын тухай мэдэх биз. Өнөөдөр интернэтэд веб, FTP. Телнэт, E-mail серверүүд ажиллаж байна. Ингэхдээ эдгээр серверүүд өөр өөрийн гэсэн тусгай портын ард байх бөгөөд ямар нэг хэрэглэгч орохыг хүлээж байдаг. E-mail сервер дараах байдлаар ажилладаг.
-Хэрэглэгчийн E-mail бүрт хадгалагдсан нэрсийн жагсаалт бий. Тухайлбал, Жагсаалтад тань bold, baatar гэсэн нэр байлаа гэж бодъё. Тэгвэл эдгээр нэрийн ард хавсралт текст байдаг. Жишээ нь bold.txt, baatar.exe гэх мэт.
-Танд хэн нэгнээс захиа ирэх, та хэн нэгэнд захиа илгээвэл дээрх хавсралт текстээр явагдана.
Хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг электрон шуудангийн жинхэнэ систем нь E-mail серверт багтан ажилладаг хоёр ялгаатай системээс тогтоно. Эхнийхийг нь SMTP сервер гэх бөгөөд энэ нь Simple Mail Transfer Protocol (Шуудан дамжуулах энгийн протокол) гэсэн үгийн товчлол юм. SMTP сервер нь гадагшаа явж байгаа шууданг хянадаг.
Харин хоёр дахь нь POP3 (шуудангийн оффис протокол) юм уу IMAP (интернэт шуудангийн хэрэглээний протокол) сервер юм. Эдгээр нь ирж буй шууданг хариуцдаг.
Та эдгээр үйлчилгээний буянаар дэлхийн хаа нэгтээ байгаа дотны хүндээ захиа бичиж, хүлээж авдаг гэсэн үг. Дэлхийд өдөрт 100 гаруй сая хүн E-mail хаа нэгтээ зорчиж байдаг аж.
Гайхамшигт INCREADIMAIL
Танд Increadimail гэдэг хамгийн сүүлийн программыг танилцуулъя. Энэ бол E-mail хүлээж авах зориулалттай клиент программ юм. Таны одоо ашиглаж байгаа Outlook, Netscape зэрэг E-mail-ийн программтай төстэй гэсэн үг. Гэхдээ гэд хоорондоо асар ялгаатай. Түүний гайхамшиг нь юундаа байдаг вэ?
-Бүрэн автомат ажиллагаатай
-Таван минут тутамд E-mail ирсэн эсэхийг шалгаж, ирсэн байвал маш гоёмсог аргаар мэддэг. Тухайлбал янз бүрийн хөгжилтэй, хөдөлгөөнт зураг, дуу, хөгжим дуугарна.
-Төрөл бүрийн тохиргоо. Хэд хэдэн E-mail-ийг account-ыг зэрэг шалгах, гарын үсгээ автоматаар оруулах зэрэг E-mail-ийн программд байх ёстой бүх л тохиргоо байдаг. Дээрээс нь түүний ашиглах, ажиллуулахад хялбар.
Мөн интернэтээр дамжуулан www.Increadimail.com хаягаас янз бүрийн нэмэлт график дуу, дүрс зэргийг татаж болно. Таны программын өнгө төрх, хүчин чадал тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button