76000 ам.долларын зээл олгох болжээ.

Дээрх сангаас шаардлага хангасан арилжааны банк болон банк бус санхүүгийн байгуулагад нийт 76 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг Тогтвортой амьжиргаа төслөөс сонгогдсон аймаг, сумдад хуваарилах тендер шалгаруулалт өчигдөр боллоо.
Тендерт оролцохоор нийт дөрвөн банк, найман банк бус санхүүгийн байгуулага саналаа ирүүлжээ.
Эдгээрээс Хаан банк Баянхонгор, Төв, Дорнод, Баян-өлгий, Увс, Хас банк Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймагт, харин Анод банк болон Ассест Инвест банк бус санхүүгийн байгуулага нийслэлийн Баянгол дүүрэгт тус тус дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр шалгарчээ.