Иргэний бичиг баримтыг торгуульгүй олгож байна

Тус албаны үүдэнд өдөржин олон хүн дараалан зогсох бөгөөд сонгуулийн ачаар ийм боломж олдож байхад өдөржин зогсох оочир дараалал ч яамаа гэлцэнэ. Эндээс харахад иргэнийнхээ бичиг баримтыг ч авч чадахгүй, үнэгүй гэх сургаар бужигналдах нь манай ард түмний амьдрал яамархан байгааг харах нэгээхэн дүр зураг гэлтэй. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд зохицуулж байгаа харагдав. Иргэний бичиг баримтаа гээж, үрэгдүүлсэн бол захиргааны хариуцлагын хуулийн дагуу 40 хүртэл мянган төгрөг төлж байж бичиг баримтаа дахин авдаг. Улсын үзлэг явагдах хугацаанд дээрх торгуулийн хэмжээг багасгаж 1000 төгрөг болгосон. Yүнтэй холбогдуулан иргэд хямд үнээр бичиг баримтаа авах гэж бужигнаж байгаа энэ аж. Энэ үйл ажиллагаа ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилэх юм байна.