Цэнгээнт бүжгийн хаан, хатныг шалгаруулна

Тус наадамд 20 жилийн турш 100 гаруй хамтлагийн 10 мянга гаруй бүжигчид оролцож авъяас чадвараа сорьж байжээ. Уг наадам Улаан сарнай, Хатантуул, Мичид, Дэлбээ, Оч, Өсөх ирээдүй зэрэг олон хамтлаг гарч ирэхэд түлхэц болж өгсөн гавъяатай аж. Энэ жилийн наадам тэгш ойтой давхацсантай холбогдуулан нийслэл болон хөдөө орон нутгийн хамтлагуудаас гадна ОХУ, БНХАУ-ын бүжгийн хамтлагууд ирж оролцох болжээ. Хаврын баяр 2004 улсын ХХ наадам нь цэцэрлэг, ерөнхий боловсролын дунд сургууль, залуучууд гэсэн насны ангиллаар явагдах бөгөөд энэ үеэр шилдэг хос буюу цэнгээнт бүжгийн хаан, хатан, мөн бяцхан шилдэг хос шалгаруулах юм байна. Тэмцээний дараа шилдгүүдээс бүрлсэн гала тоглолт болох аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button