Жүжигчин Галсантогтох нэр төрөө сэргээлгэх гэнэ.

Уг аллагын эзэн гэж сэжиглэгдэж байгаа нэгэн этгээд одоо УМБГ-ын II тасагт байцаагдаж байна. Амьд үлдсэн гэрчийн мэдүүлгээр аллаганд хамгийн анх сэжиглэгдэж хөвгүүдийнхээ хамт толгой дараалан байцаагдаж багагүй балмагдсан жүжигчин Галсантогтох нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандлаа. Нэр нэгтний чих нэг болохоор ченжүүдийн аллагад сэжиглэгдэж, сэтгэл санааны хүнд цохилтонд орсон жүжигчин Галсантогтох алуурчин этгээдээс нэр төр, имидж ашигласан хэмээн буруутгаж Зсая төгрөг нэхэмжлээд байгаа аж.

Жүжигчин эр алуурчин этгээдийг урьдаас зохион байгуулсан байдлаар өөрий нь нэр хүнд, гадаад төрх имиджийг уг аллагад ашиглахаар урьдаас төлөвлөсөн байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ утгаараа өөрт болоод гэр бүлд нь учирсан сэтгэл санааны хохирол, нэр хүндийг хөндөгдсөн байдал зэргийг тооцоолж З0 сая төгрөг нэхэмжилж байгаа аж. УГЖ Галсантогтохын энэхүү нэхэмжлэлийг шүүх одоогоор түдгэлзүүллээд байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг ченжүүдийн аллагын эзэн гэж одоогоор бүрэн тогтоогоогүй болохоор нэхэмжлэлийг гүйцэлдүүлэх гэж үзэж түр түдгэлзүүлээд байна. Энэ байдалд тогдгор Галсантогтох тун их бухимдаж байгаа бөгөөд өөртөөө нь усны дусал шиг ижилхэн террорист нөхрийг олон түмний өмнө үнэн төрхийг нь харуулж нэр төрөө цэвэрлэж авахыг ихэд хүсч байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button