Ерөнхий сайдыг ална хэмээн заналхийлжээ.

Би ганцаараа биш. Гэхдээ хэдэн хүнтэй байгаагаа хэлэхгүй гэх мэтээр 10 гаруй хуудас мэдээ тараасан аж. Монгол улсын төрийн гурван өндөрлөгийн нэг ерөнхий сайдын амь насанд халдахаар заналхийлсэн энэ этгээдийг ТЕГ-ынхан хайж байгаа юм.
Бусдыг заналхийлж, гэмт хэрэгт уриалан дуудсан энэ этгээд компьютер ашиглаж байгаа болохоор олоход нэлээд төвөгтэй байгаа гэнэ. Хууль хяналтын байгууллага сонгууль дөхөж байгаа үед энэ заналхийллийг зүгээр орхиж болохгүй гэж үзэж байгаа ч ерөнхий сайд Энхбаяр нэг их ач холбогдол өгөхгүй байгаа сурагтай. Гэсэн ч төрийн тусгай хамгаалалтын алба харуул манаагаа улам чангаруулах, Ерөнхий сайдын хамгаалагчдыг сонор сэрэмжтай байхыг анхааруулж байгаа аж. Сүүлийн үед мэргэч төлөгч нар сонгуулиас өмнө олны анхаарлыг татах томоохон гэмт хэрэг гарч болзошгүй хэмээн сонин хэвлэлээр мэдэгдсэн. Саяхан Швейдийн Ерөнхий сайд сонгуулийн өмнөхөн бусдын гарт амиа алдсан зэрэг олон зүйл тэднийг харуул хамгаалалтаа чангаруулахад хүргэж байгаа аж.
5–р сарын 17 , Сэрүүлэг