Алдарт уяачдын морьд хил дээр саатуулагдсан уу.

Хэдхэн хоногийн өмнө Онон, Даваахүү, Ганхуяг тэргүүтэй бүхий л алдарт, манлай уяачид, моринд хорхойтой бизнесмен, улс төрчид опетоороо гадагш зорьж зуу гаруй хурдан морь худалдаж авцгаасан аж. Харамсалтай нь тэдний худалдаж авсан Оросын Тува, Москва, Буриад Чита, Хятад, Өвөр Монголын Хөлөнбуйр, Жирэм, Шиньжан,Арабын Кувейтээс Буденный, Араб Англи үүлдэр мөн тэдгээрийн холимог цусны зуугаад адууг импортын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар гааль дээр саатуулаад байна. Yүлдэр угсаа сайтай, хурдан удмын эдгээр зуугаад шилдэг хүлэгийн нэг нь л гэхэд доод тал нь арван мянган долларын үнэтэй гээд бодоход нэр бүхий улс төрчид, бизнесменүүдийн сая гаруй долларын амьд бараа Эрээнд түгжигдээд байна. Алдарт, Манлай уяачдын ард бизнесмен, улс төрч байдаг нь хэдийн ил болсон асуудал .Өндөр үнэ бүхий амьд бараа нь импортын зөвшөөрөлгүйгээс Эрээнд түгжигдсэн нь зарим ноёдыг тун их сандаргаж байгаа бөгөөд нэг хэсэг нь танилын нүүр халуун гэж Насанжаргал сайдтай шууд тулахаар зэхэж байгаа бол сүйхээтэй нэг ньХХААЯ-ны Yржлийн албаны нөхдийн хөлд сууж Хэдэн сайхан үржлийн морь авчирсан юмсан. Монгол адууныхаа цус сэлбэж, чадал чансааг сайжруулах л гэж шар махтайгаа хатаж явна гэж царайчилж суугаа аж. Хэсэг бизнесмений Оросоос авчирсан хорь гаруй морьд мөн л хойд хил дээр саатуулагдаад байгааг морины хорхойтнууд харь цусны морьд оруулж ирүүлэхгүй гэсэн шалтгаан гэж үзээд бидний бизнесийг бодлоноор боомилж байна гэж тун их дургуйцэж байгаа гэнэ. Эрээнд саатуулагдаад байгаа сая гаруй ам долларын үнэ бүхий амьд бараагаа Дорнодын гаалиар шургуулах гэж үзээд хоншоор нь дутсан баячууд ийнхүү ХХААЯ-ханы хөл зөөлөн суухаас өөр сонголтгүй хоцорсон бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button