Дуучин Нарангийн дуу Англид хит болж байна

Олон орны авъяаслаг хамтлаг, дуучид төсөлд зориулан дуугаа илгээсэн ч дуучин Нарангийн Ижий сэтгэл дуу шалгарсан нь Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөсөн явдал боллоо. Төслийнхөнд Нарангийн дууны орчуулга бүхий үг ихэд таалагдсаны дээр өвөрмөц шийдэлтэй клип сонирхлыг нь илүү их татсан гэнэ. Одоогоор Лондоны бүхий л FM радиогоор түүний Ижий сэтгэл дуу эгшиглэж, үрдээ хайртай эхчүүдийн сүлд дуу болоод байгаа гэнэ.