Дуучин Бат-Эрдэнэ ганц орой 20 гаруй сая төгрөг халаасаллаа

Поп хатагтай Сараа 34 насны сүүдэр тохиосны ойгоороо үзэгчид фэнүүдийнхээ халааснаас 15.000.000 төгрөг шомбодож амжсан бол залуу дуучин Бат-Эрдэнэ UB ралас-ын их танхимд хийсэн Хонхны нулимс нэртэй ганц удаагийн тогтолтоороо 20 гаруй сая төгрөг халааслав.
Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг. Хэн ч үзэгчдийг албадаагүй. Өөрсдөө сайн дураараа тэдгээр дуучдад хөрөнгө оруулсан хэрэг. Дуунд дуртай, дуучин түмэн гэгддэг Монголчууд хайртай дуучнаа амьдаар харж, дуртай дуугаа сонсохын тулд тэнгэрт хадсан шагийн билетэнд халаасаа сэгсрэхийг юман чинээ тоохоо байсныг бодоход өмнөх жилүүдээбодоход монголчуудын амьдрал хэдэн хувь дээрдсэн бололтой юм. Орой болгон хэсэг од тэнгэрт чуулж, нэг од UB Palасе-д эсвэл Бөхийн өргөө-нд тоглолтоо хийж байхад үзэгчид пиг байх болсон нь дуучид хамтлагуудыг язартал таргалуулж байна. Ганц хоёрхон жил дуулаад улсын начны дайны барил сууж байгаа дуучдаас хурган компанийн захирлуудыг хол хаяахуйц амьжиргаа сайтай хүмүүс олон бий. Ямар сайндаа одооноос 5 жилийн өмнөх хүүхдүүдийн шүдний өвчин баян компанийн захирал байсан бол өнөөгийн хүүхдүүд бушуухан дуучин болж тайлан тоглолтоо хийхийг мөрөөдөх болж. Хүүхдийн мөрөөдөлд буруу юу байхав. Мөнгөнд дургүй хэн ч байхав.