Хэвлэлд ээлтэй байгууллага, хүмүүс тодорлоо

Хэвлэлд ээлтэй хүнээр Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Намбарын Энхбаяр НЗД бөгөөд Улаанбаатар хотын захиаргч Миеэгомбын Энхболд, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн Соросын сангийн тэргүүн Жорж Сорос, УИХ-ын гишүүн Ухнаагийн Хүрэлсүх, Алтан гадас ассоциацийн зөвлөх, АН-ын YЗХ-ны гишүүн Дүрзээгийн Одхүү, Монголын сумо бөхийн холбоооны ерөнхий нарийн бичгийн дарга Ядамсүрэнгийн Санжмятав, АПУ ХК-ийн захирал, Ардчилсан намын YЗХ-ны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Гаваагийн Батхүү, Ардчилсан намын YЗХ-ны гишүүн, Улаанбаатар Их хүрээ Залуу үе танхмийн Ерөнхийлөгч, MGL интернейшнл ХХК-ийн ерөнхий захирал Лхагваагийн Энхтөр, Монгол шуудан ХХК–ийн захирал Жасрайн Жанцан нар шалгарсан юм.
Дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3-ны үдэш НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Миеэгомбын Энхболд, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн Соросын сангийн тэргүүн Жорж Сорос, АПУ ХК-ийн захирал, Ардчилсан намын YЗХ-ны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Гаваагийн Батхүү, Алтан гадас ассоциацийн зөвлөх, АН-ын YЗХ-ны гишүүн Дүрзээгийн Одхүү нар гадаад дотоодод ажлын томилолтоор явсан учир өргөмжлөлөө гардан авч амжсангүй. Тэднийг МСХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан өргөмжлөлийг нь гардуулах юм байна. Харин хэвлэлд ээлтэй байгууллагаар Бишрэлт холдинг компанийн захирал Ариунболд, Гаалийн ерөнхий газрын дарга Х. Баатар, Монгол шуудан банкны захирал Оюунжаргал, Мөнхийн үсэг компанийн захирал Ганбат нар тодорсон юм.
Эдгээр хэвлэлд ээлтэй байгууллага хүмүүс нь МСХ болон сэтгүүлчидтэй хамтран ажиллаж ойр дотно байдаг бөгөөд муу сайнаа дуудуулан хичнээн их бичигдсэн ч сэтгүүлчдийг шүүхэд өгч, хэрүүл, зарга хийж яваагүй учир ийнхүү тэдний хүндлэлийг хүлээж байгаа юм байна. Харин хэвлэлд хамгийн халтай хүнээр УИХ-ын гишүүн Д.Мөрөнг тодруулсан юм. Түүний нэхэмжлэлээр Монголын нэг өдөр сонины сэтгүүлч А. Эрдэнэтуяа гурван сар нэг хоногийн баривчлах ял аван хоригдож байгаа учраас сэтгүүлчид ийнхүү түүнийг хэвлэлд хамгийн халтай хүнээр тодруулсан байна.
Ингээд хэвлэлд ээлтэй хүнээр тодорсон зарим хүмүүсийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. Монгол улсын Ерөнхий сайд Намбарын Энхбаяр өөрийгөө хэвлэлд ээлтэй хүнээр тодруулсанд баярласан сэтгэлээ илэрхийлээд манай намын зүгээс сэтгүүлч сонин хэвлэлийг үгээ хэлж, хэвлэн нийтэлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдлыг таслан зогсооход анхаарна хэмээн хэлсэн юм.
Монгол улсын Ерөнхий сайд Намбарын Энхбаяр гэргий хатагтай Цолмонгийн хамт хүрэлцэн ирж сэтгүүлчдэд хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд хэвлэлийн ширүүн ертөнцөд эрчүүдээс илүү идэвхтэй ажиллаж хүчин зүтгэж байгаа бүсгүйчүүддээ амжилт хүсэн сонины эмэгтэй эрхлэгч нарт баяр хүргэж гарын бэлэг гардуулаад, жил бүр таван эмэгтэй сэтгүүлчийг англи хэлний курст сурах төлбөрийг нь даахаар болсоноо мэдэгдлээ
Хэвлэлд ээлтэй хүнээр тодорсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ямар ч гэсэн сэтгүүлчийг шүүхэд өгөхгүй гэдгээ амалж, хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэн тэнд цугласан сэтгүүлчдэд ажлын амжилт хүслээ.