Сонгуулийн шоу МАХН-аар эхэллээ

Сонгууль хэзээ болохыг мэддэггүй хүмүүст бол ийм шоуны сүр нэг ёсны дохио болдог юм. Гоёмсог бас нүсэр тайзан дээр МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр гарч ирлээ. Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ тэр, 131 мянган гишүүнээс шигшиж шигшиж 76-г нь сонголоо. Маш сайн сонголт болсон. Та бүхэн хүнийг нь харвал МАХН-аас нэр дэвшигчийг сонгоорой. МАХН засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд монголчууд их өрнөөс саллаа. Монгол хүн газар эзэмших эрхтэй боллоо. Олон мянган оюутан залуусыг сургалтын төлбөрийн өрөөс чөлөөллөө. МАХН Социнтерийн гишүүнээр элслээ. Түмнээ ядуурлаас аврах эхлэлийг тавилаа. Тийм учраас та бүхэн намыг нь харвал МАХН-ыг сонгоорой гэлээ.
Нэр дэвшигчдэд хүндэтгэлийн, итгэл найдварын өргөмжлөл гардуулах ажиллагааны салхийг Ч.Ганзориг хагалсан. Тэрбээр Архангайн нэгдүгээр тойргоос тоосоо өргөх юм. 76 дугаар тойргийн Д.Энхбаяраар энэ ажиллагаа отголох байх гэтэл 65 дугаар тойрогт нэр дэвшигч буюу Н.Энхбаяр хамгийн сүүлд өргөмжилөө гардаж авсан. Намын дарга гишүүддээ өргөмжлөлийг нь гардуулаад өөрөө сүүлдсэн нь тэр. Харин нэр дэвшигчдээс хамгийн их шуугиан тарьсан нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Олон залуу түүнийг нэр дэвшсэнийг мэдээгүй бололтой. Монголын нэртэй гэсэн хамтлаг, дуучид тэнд цуглаж залуусыг доргиов. Ойрд ийм шоу болсонгүй. Одод ч фэнүүдтэйгээ ингэж уулзаагүй байх. Сонгуулийн араншин дагасан шоу МАХН-ынхаар эхлэв.
Таны төлөө Тантай хамт уриатай сонгуульд өрсөлдөх МАХН сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ.