Дэлхийд нэртэй багш нар ном айлдана

Энэ хугацаа ирэх 26-наас эхэлж байгаа юм. Гэгээрэлд хүрэх номын хурим номын баярын үеэр Майдар бурхан бүтээх төслийн Зүрхэн шүтээн чандрын аяныг үзэх ховор боломж тохиож байна. Сургаал айлдах буяны ажил үнэ төлбөргүй бөгөөд уншлагыг монгол хэлээр орчуулан чанга яригчаар дамжуулах аж. Майдар бурхан бүтээх төслийн Зүрхэн шүтээн чандрын аян гэдэг нь бурхан багш болон түүний ойрын шавь нарын чандар, шүтээний цуглуулага юм. Энэхүү бурхан шашны үнэт шүтээнүүдээс адис авч ойроос харахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй аж. Тэрчлэн дээрх гэгээнтэнгүүдээс сонирхсон зүйлээ асуух болон шүтээнүүдийг харах нөхцлөөр хангахын тулд нэг удаа орсон хүнийг дахин нэвтрүүлэхгүй гэнэ. Тус үйл ажиллагаа Гандантэгчинлэл хийдэд болно.