Найман жүдоч олимпийн эрх авлаа

Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр долоон жинд хүч үзсэнээс эрэгтэй 66 кг-д Г.Дашдаваа, эмэгтэй 56кгд Х.Эрдэнэт-Од, +80кг-д Э.Долгормаа нар мөнгөн медаль авсан байна. Мөн эрэгтэй 60кг-д Х.Цагаанбаатар, 81кг-д С.Нямхүү, 90кг-д Ц.Очирбат, -100кг-д Б.Одхүү нар хүрэл медалийн болзолхангаж олимпод орох эрх авчээ. Тамирчдыг 2003 оны Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байдлаар нь оноо өгсөн бөгөөд 73 кг-д зодоглосон Д.Сүлдбаяр оноо хүрч олимпийн эрх авахаар болсон аж. Харин эмэгтэй 48 кг-д баилсан Э.Гэрэлтуяа харамсалтайгаар IҮ байрт оржээ. Дашрамд дурдахад тус тэмцээнээс Солонгосын бөхчүүд хамгийн их эрх авсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button