Сайн анзаарвал үзэх юм барагдашгүй

Ноднин хэсэг Японтой мэнэнгийн талд тааралдсан юм. Олон жил шорон оронгоор явж байгаад сая нэг нутагтаа ирсэн хоригдол аятай цонхигор цагаан хүмүүс эзгүй талыг таг гөлрөн зогсоцгоож байв. Зарим нэгний нүднээс нулимс нь дусна. Бачуу газраас ирсэн жуулчид аниргүй орчинг хараад ханашгүй байдаг бололтой. Уйдамхай монголчууд сайхан талд зээр л харагдахгүй бол хяламхийх ч үгүй. Бидний салхинд гарах явдал нэг тиймэрхүү. Япончууд өглөөний нар мандахаас өмнө яаран босцгоодог. Тэгээд нар мандахаар гэдэс цавиа ил гарган бас өөдөөс нь хараад зогсчихно. Дөнгөж ургаж буй нарны туниагүй илч биеийн дотор эрхтэнг шарлага хийх мэт анагаах олон увидастай гэж үүнийгээ тайлбарласан юм. Надтай тааралдсан тэдгээр наран хүмүүс тэр хавиараа сүрхий болохоо байчихсан юм болов уу даа. Энэ мэт сайн анзаарвал үзэх, сонирхох юм хөдөө гадаагүй бишгүй л тааралддаг. Жуулчид гэснээс гадныхан Монголд их ирдэг болсон байна лээ. Тэд гол төлөв баруун гурван аймгийг сонгодог. Хажуудаа Монгол хүн дагуулах дургүй. Газрын зураг дэлгэж тавиад Пургон машинд чихэж аваад тэнэж өгнө. Манай Увс, Ховд, Баян-Өлгийнхөн үндэсний хувцсаа өмсөн Монгол ахуйгаа, бүр тэр жалгын ёсоо ч баримтлах дуртай. Гадныхан гэрийн эзэнд нэг шил (найркаа) халтар хүүхдүүдэд нь атга чихэр өгч хөөргөж байгаад уулын мухарт хэрхэн амьдардгийг нь бүгдийг нь нэгд нэгэнгүй бичиж авна. Нөгөөдүүл нь мөөрч байгаа юм шиг хачин дуугарна. Түүнийгээ дэлхийд хосгүй хөөмий ч гэх шиг. За тэгээд махыг нь шүдээрээ зулгаан залгих, сонинд тамхи ороож татах, хиртэй гараараа аарц базан ааруул тавих, эзгүй газар явган суучихсан бие засаж байгаа гээд л явж өгнө дөө. Бид өөрсдөө азаардаггүй болхоос үзэх сонин юмс ингээд л барагдашгүй. Тэдэнд инээд бидэнд ханиад болсон иймэрхүү бичлэгүүд барууны хөгжилтэй явсан зардлаа нуглах ашгийг өгдөг гэнэ. Харамсалтай нь та би, биднийг цөмийг нь нэг иймэрхүү бүдүүн баараг тэнэгдүү амьдралтай үндэстэн гээд тэр чигээр нь ойлгочихдог. Хожим өөрсдөө байг үр хүүхэд маань Герман, Францад суралцхаар очиход ёстой нүүр хийх газаргүй болтлоо ичиж үхмээр. Хот газрын чийгнээс түр гарч уул ус үзэх өөрийнхөө хэвшмэл амьдралыг эвдэж сэтгэл сэргээх олон талын ашигтай байдаг. Хүн нэг газар удаан суух, нэг амьдралд хэт дасах нь яваандаа гиюүрлийг бий болгож төгсгөлийг ойртуулдаг. Техник хурдасч зах зээл нэвтэрсний ач буянд хоромхон зуур олон сонин гайхамшигт газрыг үзэн сэтгэлээ баясгах боломжтой болжээ. Хэн ч хүрч чадашгүй гэгдэж байсан Алтай таван богд, Отгонтэнгэрийг хажуунаас нь халиаж, Хяргас нуурын далайн давалгаанд нь биеэ тэнхрүүлж, Хөвсгөл нуурын буданг бахдаж, Говийн гурван сайхан Ёлын аманд сэрүүцэж, Бадам-Ишийн талаар нүдний нулимсаа сийгтэл давхиад нэг үзээрэй. Ай мөн сайхандаа. Холын замд бүүвэйлэгдсэн өнгөрсөн амьдралаа санаж, ирээдүйгээ мөрөөдөн бодол болон аялахыг хамгийн сайхан амралт гэлцэх юм билээ.

/өдрийн сонин 2004-5-14 117/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button