Сонгуулийн III симфони

Гэвч өөр сонголт хийхийг хүсч байгаа залуу та үзвэрийн танхимийг орхих гэж бүү яар. Сулхан, магадгүй заримдаа хөг аялгуугүй мэт сонсогдох сонгуулийн III симфони уянгалж эхэлснийг анзаарав уу? Сонгуулийг албан ёсоор зарласан дөрөвдүгээр сарын 12-ний өдрөөс хойш Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний эв нэгдлийн нам, Монголын либерал нам, Монголын уламжлалын нэглсэн намуудын удирдлагууд хоёр ч удаа нүүр тулан уулзаад амжиж. Тэд 2004 оны УИХ?ын сонгуульд албан ёсны бус эвсэл болон оролцож, 76 тойрогт нэр давхардуулалгүй нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Байх ёстой л алхам. Магадгүй ингэснээр тэд, нэр бүхий таван нам байгаад ч бие биеийнхээ саналаас хуваалцан тарамдуулна уу гэхээс МАХН, Эх орон-Ардчилал эвслийн авах саналд нөлөөлж чадахгүй гэж үзсэнээ илэрхийлж байж болох юм. Гэхдээ ингэж дүгнэхэд эртдэх шинжтэй. Тэдний хэний, ямар тойрог руу дурангаа чиглүүлэхээ мэддэг аж. Юутай ч албан ёсоор эвсэл болохоос татгалзсаныг бодоход тус тусын бие даасан эрх чөлөөт байдлыг хадгалж үлдэхийг эрмэлзсэн биз. Ийнхүү сонгуулийн III симффони дуурьсаж, зургадугаар сарын 27-ны өдрийг хүртэлх намуудын марафоныг илүү сонирхолтой болгов.
Энэ намуудын олонх нь буюу МНН, МYЭНН, МЛН-уудын байнгын үйл ажиллагаа, улс төрийн идэвхийг сонгогчид олж хардаггүй бөгөөд зарим нэгэн олон нийтийн байгууллагаас ч хүрээнд ажилладаг юм болов уу даа.
Одоогоор отгон хүчин болох Монголын залуучуудын намаас ямар нэгэн сураг чимээ алга. Мөнгөгүйгээс сонгуульд оролцож чадахгүй хэмээх яриа тус намыг сурагласан хэвлэлийнхний ам дамжсаар… бусад таван намын хувьд нэр дэвшигчдээ юутай ч тодруулж, сонгуулийн ажиллд шамдах янзтай.
76 тойрогт 76 нэр дэвшигч сойно хэмээн мэдэгдэж байсан Буян Жагаагийн БНН 41 тойрогт уралдах морьдоо өнгө зүс, цол гуншингаар нь дуудан сонгуулийн уяанд нийлүүлээд байгаа. Тэдний 30 гаруй хувь нь 2000 оны сонгуульд хурд сорьж, тус бүр 0.51-32.08 хувийн санал авч байжээ.
Гуравдагч хүчний намууд хэмээн тодотгодоод байгаа таван нам нэг тойрог дээр нэр дэвшигчээ давхардуулахгүй байхаар төлөвлөж буй чимээ чих дэлссэн боловч СЕХ-нд бүртгүүлсэн байдлаас үзэхэд 27 тойрогт хоёроос дээш өрсөлдөгчийг уяа сунган хамтад нь уясан аж. 2000 оны сонгуульд ИЗН-тай эвсэн оролцож байсан, хэвлэлийнхэнд юу ч хийдэггүй, хэт идэвхгүй үйл ажиллагаатайгаараа үе үе дуудалдаг МНН 15 тойрогт морьдоо сойжээ. Харин МYЭНН 30 тойргийн сонгон сонгогчдын саналаас хуваалцахаар шийдсэн байна.
МУНН 12 тойрогт нэр дэвшигчдээ өрсөлдүүлэхээр тодруулаад байгаа. Байдлыг харахад үнэндээ тэд тусгайлан уулзаж, тугаа солилцтолоо хэлэлцээд сүйд болоогүй бололтой. Энэ сонгуульд эдэн дундаа нэлээн хүч хаяж байгаа нь БНН, МYЭНН. Тэдний онилсон тойргууд тун бололжийн. Гэсэн ч гарцаагүй ялалт байгуулчих тойрог гэвэл нэрлэх бас үгүй. Гэсэн ч гуравдагч хүчин гэсэн дээвэр дор багтаж байгаа намууд 2004 оны сонуулийн сул талыг олж харан нэр дэвшигчдээ сойсныг таамаглах тийм ч хэцүү биш. Энэ ч утгаараа тус намууд МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн шүүлтүүр болж буй юм. Улс төрд төдийлөн ирээдүйтэй бус, хол давхиж чадахгүй морьдын хөлд БНН, МYЭНН тээглэж байгаагаараа Монголын улс төрийг цэглэж болох талтай.
МАХН болон Эх орон-Ардчилал эвслийнхний нэр дэвшигчдээ зарлахыг тэвчээр заан хүлээсэн гуравдагч хүчний намууд тойргуудынхаа симхийг харж, тун ч буурьтай сонголт хийснийг эндээс харж болно.
Сонирхуулахад гуравдагч хүчнүүдийн төлөөлөн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн 100 гаруй хүний 35% нь багш, 30% нь эмч, 28% нь хот, хөдөөгийн компаниудын захирал, үлдэх хувь нь олон нийтийн байгууллагын мэргэжилтэн, намын хэвлэлийн албаны ажилтан, менежер, хуульч, эдийн засагчид байгаа юм. Одоо нэр дэвшигчдэд сонгуульд өрсөлдөхөөс татгалзах болох 20 хоног үлдлээ.
Нэг нэгнийгээ хүндлэх, боломж олгох үүднээс гуравдагч хэмээх тодотголыг үүрч буй намууд цөөнгүй нэр дэвшигчээ эргүүлэн татаж болох тухай урьдчилан мэдэгдээд байна.
Өмнөх сонгуулиудын жишгээс харахад улстөрчдийн ирээдүйн карьерт төдийлөн сайнаар нөлөөлдөггүйгээс ийнхүү олны өмнө нэрээ татах тохиолдол бараг л бүртгэгдэж байсангүй. Энэ удаа ч бас хэн нэг нь нэрээ татаж золигдохгүй байх гэж таамаглагчид ярьж буй.
Ямартай ч улс төр дахь гуравдагч хүчний дуу хоолой ийнхүү сонсогдож эхэллээ. Юмыг яаж мэдэхэв, зургаан намын 100 гаруй нэр дэвшигчдээс цөөхөн ч болов ялагч тодорвол тэр зүгээс гарч буй дуу хоолой илүү хүчтэй, итгэлтэй болох биз. Нэр дэвшүүлсэн байдлыг тандахад нэг бус ялагч төрөх магадлалтай. Уг нь өрсөлдөөн улайрсан хоёр чонын дундуур туулай болж гүйх тийм ч амар биш. Гэхдээ бас хэцүү биш. Ийм аз хэн нэгэнд оногдож л таарах биз. Гуравдагч хүчнийхэн албан ёсоор эвсч, тойргуудаа тохирон сүр зарлаагүй ч 2004 оны сонгуульд өөрсдийнхөө хэмжээнд тун тохиромжтой хувилбар боловсруулан өрсөлдөгч байж чадаж буйг нь үнэлэх хэрэгтэй болов уу.
Нөгөө талаар эрх баригч намыг даган хуйлралгүй, Эх орон-Ардчилал эвслийн тогоо руу өнгийлгүй өөрсдийнхөөрөө төлөвшин, улс төрд мөрөө гаргаж, ингэснээрээ үзэл бодолдоо үнэн ч үлдэж байгаа дээрх намуудад талархах нь зөв биз. Учир нь тэд нийгмийн шаардлагыг мэдэрч, зохих хэмжээгээр сонгогчдын талцах дургүй хэсгийг төлөөлөхөөр зорьж буй юм.
Yүгээрээ Монголын улс төрийн төлөвшийн явцад өөрсдийн хувь нэмрийг оруулж, монгол түмний ардчилсан сонголтыг баталгаажуулж байгаа. Бас тэртээ холоос, магадгүй хэтэрхий бүдэгхэн уянгалах сонгуулийн гуравдугаар симфонийг уянгалуулж, гуравдагч хүчнүүдийн хувьд хонгилын үзүүрт гэрэл буйг мэдрүүлэн, зориг өвөрлүүлж байгааг анзаараагүй мэт царайлах утгагүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button