МАХН-ын шоу хоёр хүний аминд хүрчээ.

Тайзан дээр намынхаа даргаас нэр дэвшигчийн мандатаа хөөр баяр дүүрэн гардсан гишүүдийн сэтгэл хангалуун царай, цэцэг навч, ёслолын буудлага, намаа дэмжихийг уриалан хашгирсан рок попынхны ядмагхан жүжиг телевизийн дэлгэц дүүрэн гарч байв. Гэвч энэ шөнө МАХН-ын төв байрнаас шоуны үеэр олон хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний тоо Гэмтлийн эмнэлгийнхний баталж байгаагаар 86-д хүрсэн байна. Харамсалтай нь тэдний хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гурван хүн маш хүнд байдалтайгаар шоунаас хүргэгдэж ирснийг хоёр нь нас баржээ. Сэхээний тасагт ирсэн эхний хүн ирэнгүүтээ амьсгал хураажээ. Түүнийг аврах боломж байгаагүй юм байна. Дараагийн залууг амжиж хагалгаанд оруулсан боловч хагалгааны дараа нас баржээ. Мөнхболд, Мөнх гэх сайхан хоёр нэртэй залуу шоу үзэх гэж гэрээсээ гараад эргэж ирсэнгүй нь энэ. Одоо гуравдахь залуугийн бие туйлын байдалтай сэхээний тасагт эрчимт эмчилгээнд ороод байна гэж Өдрийн сонинд мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button