Хүй долоон худагт дахин морь уралдуулна

Тус хорооныхон саяхан хуралдаж наадам зохион байгуулах хорооны төлөвлөгөөг баталлаа. Өнгөрсөн жил Хүй долоон худагт хурдан морьны уралдаан явуулснаас үүдэн тус газарт морь уралдуулах тухай саналыг Төв аймгаас ирүүлжээ. Хүй долоон худаг нь хотоос зайдуу, хүмүүс ирэхэд хүндрэлтэй, сул шороо ихтэйгээс аваар осол гарах нөхцөл их, 40 гаруй мянган мал идээшлэдэг газрын хөрс элэгдэж байна гэх зэрэг хэд хэдэн шалтгааныг тоочин Зохион байгуулах хорооны гишүүдийн хуралд танилцуулж, хариу өгөхийг хүсчээ.
Гэвч комисс хуралдаад Хүй долоон худагт морины уралдааныг зохион байгуулахаар тогтжээ. Бөхчүүдийн амжилтыг шударгаар үнэлэх, шударга өрсөлдөөн бий болгох үүднээс Yндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд зургаа давсан бөхөд улсын харцага, найм давсан бөхөд улсын гарди цолыг тус тус олгоно гэсэн заалтыг үндэслэн улсын заан Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарын бөхөд улсын гарди, улсын харцага цолыг улсын начин Ж.Авхиа, Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү, Г.Батбаяр нарын 25 бөхөд олгохоор шийдвэрлэн Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button