Зургаан сая мал төллөөд байна.

Тийнхүү 4-р сар хүртэлх хугацаанд манай баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудын нутгаар цөөнгүй удаа цас унасан нь нийт нутгийн 70 орчим хувийг цасан бүрхүүлтэй болгов. Ингэснээр Слэнгэ, Төв, Булган, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнодын хойд, Архангай аймгийн өмнөд хэсгээр цас маш их унасан нь хаваржилт хүндрэх нөхцөл болж байжээ. Өнгөрсөн XII-II сард ихэнх нутгаар дулаан, салхигүй байснаас орсон цас хайлмагтан хатуурч, нягтарсаны улмаас малын хөл халцрах, доголох зэрэг хүндрэлүүд нэлээд тохиолджээ. Ийн өвөлжилтийн байдал хүндэрсэн аймгуудад өвс тэжээл хямдралтай олгож байсан. Малчдын ахуйд ч тусламж илгээв. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хамтран Тайвань улсын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн хүнсний цагаан будаанаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад 5000 гаруй малчин өрхөд олгожээ.
Энэ жил улсын хэмжээнд, 10.8 сая хээлтэгч мал төллөж, найман сая төл хүлээн авах урьчилсан тооцоотой байсан. Тийнхүү үүнээс зургаан сая мал төллөөд байгаагаас ингэний 30 орчим %, гүүний 20 орчим % гэхчлэн таван төрөл дээр төллөөд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 саяар илүү байгаа аж. Төл бойжилтын хувьд олонх аймагт өнгөрсөн оны мөн үеийнхээс сайн байгаа боловч өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Төв, Баян-Өлгий, Орхон, Архангай, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгуудад улсын дунджаас харьцангүй доогуур байна.
Тэрчлэн зуу гаруй мянган толгой малын зүй бус хорогдолтой байгаа ажээ. Гэсэн ч энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс цөөн байгаа юм. Малын хорогдол харьцангүй ихтэй байгаа нь Сүхбаатар аймаг байна. Хорогдсон малын дал гаруй хувийг бог мал эзэлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button