Нүүр будалтын шоу болно

SNSS компани 1996 онд анх Сарнай төвөө байгуулсан бөгөөд сүүлийн гурван жил дараалан нүүр будалтын шоуг зохион байгуулж байгаа бөгөөд тус төвтэй хамтран ажиллаж буй БНСУ-ын Надри фирмийн нүүр будагч И Гё Ра И Гё Ра өмнө нь 2002 онд Монголд ирж, манай бүсгүйчүүдэд нүүр будах арга, арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгч байсан билээ.
Тус компанийхан өмнө нь эдгээр энэ шоугаа үнэ төлбөргүй явуулдаг байсан бөгөөд энэ удаад зорьсон хүмүүс нь хэрэгтэй мэдээллээ авах боломжийг хангах үүднээс багахан хэмжээний төлбөртэй зохион байгуулж байгаа гэнэ. Хамтлаг дуучдыг соирхохоос гадна авангард, гоёлын будалт, хаврын салхи шороотой үед хэрхэн будах зэргийг үзэхээс гадна үзэгчдээс гаргаж ирсэн хүний өмссөн хувцас, нүүр царайны онцлог зэрэгт тохируулан будах юм байна. Мөн ирсэн хүмүүс бүр хөнгөлөлтийн карт, гоо сайхны бэлгийг авах бөгөөд тасалбарын үнэ 3999 төгрөг аж. Хариулт нэг төгрөгөө ч авах гэнэ.
Дуучин С.Сэрчмаатай хамтран ажиллаж байсан тус компани Солонгосын Nadri, Etude фирмийн албан ёсны дистрибьютер бөгөөд үйлдвэрлэгдээд хоёр сарын дотор бүтээгдэхүүн нь Монголд орж ирдэг юм байна. Тэд Монгол хүний арьсанд тохируулан илүү чийглэг бүхий пудрыг захиалсан бөгөөд монгол заавартай зарагдаж байгаа Red Mell пудр нь ийн манайханд зориулан хийсэн бүтээгдэхүүн ажээ. Нүүр будах дараалал яг ямар байдаг, яаж арьсаа арчилбал солонгос бүсгүйчүүл шиг будаагүй юм шиг атлаа сайхан харагдах нууцыг эндээёс харж болохнээ.