Сонгуулийн хэсэг рүү автомашин нэтрүүлэхгүй

Тэрбээр Эрүүгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндхэн байгаа ч гэмт хэрэг арав гаруй хувиар буурлаа. Гэмт хэрэг, ялангуяа онц ноцтой хэргийн илрүүлэлт зохих төвшинд байна хэмээн мэдэгдэв.
-Терроризмын аюул гэхээр биднээс дэндүү хол юм шиг санагдаж байж болно. Гэсэн ч Монголд ийм аюул гарахгүй гэсэн баталгаагүй. УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болох гэж байна. Сонгуулийг хэвийн явуулах, энэ үеэр хэв журам, аюулгүй байдлыг сахиулахад манай байгууллага албан үүргийнхээ дагуу анхаарах болно. Иймээс тусгай хэрэг томилон ажилд нь орууллаа. Аюулгүй байдлыг хангах үүднээс сонгуулийн санал авах хэсэг рүү 50-100 метрээс дотогш ямарч автомашин нэвтрүүлэхгүй гэж генерал онцлон мэдэгдлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллага, сэтгүүллчдийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдсэн нь энэ арга хэмжээний ололт байсан юм.