ИЗ-БНН-д хоёр тойрог нэмж өгөхөөр боллоо

Эхнээс тохирсоны дагуу ИЗ-БНН-д таван тойрог олгох, үүний тулд хоёр тойрог нэмж өгөхөөр, бидний олж мэдсэнээр бол Булганы 10, Дорндын 16 дугаар тойргуудыг зүслүүлэхээр М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар шийдсэн аж. Ийм тохиолдолд ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун нэрээ дэвшүүлж магадгүй бололтой. Түүнийг нэрээ дэвшүүлж сонгуульд оролцохыг хуучин тойргийнх нь сонгогчид төдийгүй өөр хүмүүс ч хүсэлт болгосон аж. С.Оюун нэрээ дэвшүүлэхээс татгалзсан нь эвслийн удирдлага ИЗ-БНН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Ганхуяг, Бодь интернейшнл компанийн ерөнхий захирал М.Зоригт, Нармон компаний ерөнхий захирал М.Хүрэлсүх нарын нэрийг дэвшүүлэхээр тус намын УТЗ нь нэгэнт шийтсэн аж.
Нэмж өгсөн хоёр тойрогт Женко-гийн гэгдэх болсон Х.Баттулга, 2001 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Л.Дашням, УТЗ-ийн гишүүн Ч.Базар, намын тэргүүн С.Оюун нарийн алийнх нь нэрийг ямар тойрогт дэвшүүлэхээ ярилцаж буй сурагтай.
Мөн Эх орон-МАШСН Из-БНН-д байсан Баянхрнгорын ес, тохиролцож чадалгүй нээлттэй үлдсэн Дарханы 54 дүгээр тойргийг авсан байна. Ардчилсан намын хувьд Эх орон-МАШСН-ын Баянхонгор долоо, мөн нээлттэй орхисон Увсын 41 дүгээр тойрогт өрсөлдөх эрхийг эзэмшээд байна. Ё.Гэрэлчулуун, Д.Дорлигжав нарын нэр дэвших эрх баттай тодорлоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button