М. Энхсайхан Солонгост буй Монголчуудад талархал илэрхийллээ

Уг холбоог санаачилсан Солонгост ажиллаж амьдарч байгаа Б. Энхжаргал, Ц. Гантулга нарт Ардчилсан намын дарга М. Энхсайхан талархал илэрхийлж албан бичиг илгээлээ. Тэрбээр Төрсөн эх орон Монгол Улсынхаа ардчиллын төлөвшилтөд санаа зовниж энэ зун болох ээлжит сонгуульд эрүүл, саруул ухаанаар хандаж шинэ сонголт хийхийг уриалсанд талархал илэрхийлээд Монгол оронд 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд монголчууд гадаад орнууд руу чөлөөтэй зорчих, тэнд суралцах, амьдрах эрхээр хангагдсаны ач буяныг та бүхэн бэлхнээ харуулж өгсөнд баяртай байна. Чухамхүү өндөр хөгжилтэй орнууд руу зорчсоны үр шимээр ардчиллын үнэлэмжийг илүү тодоор мэдэрч чаддаг билээ. Тиймээс өөрийн орны улс төрийн нөхцөл байдалд алсаас ч гэсэн зөв дүгнэлт өгч, өнөөгийн эрх баригчид-хуурамч ардчилагчдын үнэн нүүр царайг таниулж, (Ардчилсан хүчний төлөө саналаа өгөөрэй) зоригтойгоор уриалж байгаа тань Ардчилсан хүчний нэр хүнд улам өсөхөд ач тусаа өглөө. Юм үзэж нүд тайлсан хүн бүрт ардчилсан хүчний төлөө ямар ч эргэлзээгүйгээр саналаа өгч чадах учраас өнөөгийн эрх баричид гадаадад байгаа монголчуудын саналыг авах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх дургүй байгааг та бүхэн ойлгох буй заа. Харин Эх орон-Ардчилал эвслийн 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт (Гадаадад байгаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангана) гэсэн томъёолол орж УИХ-ын дараагийн сонгуулиар гадаадад буй иргэдийн саналыг авах зорилт тавьснаа та бүхэндээ дуулгахад таатай байна хэмээжээ. Мөн гадаадад ажиллаж ар гэр, ах дүүгээ тэжээн тэтгэснээр эх орондоо асар их хөрнгө оруулалт хийж байгаа Солонгост ажиллаж буй Монголчууддаа талархал илэрхийдсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button