Зоос банкныхан шинэ байрандаа төвхнөв.

2002 онд зураг төслөө гаргаж, газрынхаа зөвшөөрлийг авсан тус банкны барилгын гүйцэдгэлийг Хятадын компани хийжээ. Мөн Монголын шилдэг компаниуд гээд нийт арав гаруй газрын хамтын хөдөлмөрийн үр дүнд эл барилга боссон байна. Дээрээсээ Зоос банкны эмблемийг харуулсан зоосоор давхарлаж .өрсөн дүрс бүхий гурван баганатай энэ барилгын үүдэнд хоёр арслан байрлуулж, нийслэл дэх арслангийн тоог нэмэгдүүлжээ. Найман балын газар хөдлөлтийг тэсвэрлэх Зоос-ын төв байрны халаалт, салхивч, галын дохиоллы систем зэрэг нь бүрэн автомат удирдлагатай аж. Өчигдөр болсон нээлтийн үйл ажиллагаанд банкныхаа бэлэг тэмдэгтэй ижил бүхий шар өнгийн цэцгээр гоёсон ажилтнуудаас нь гадна Монгол банкны Ерөнхийлөгч О. Чулуунбат болон бусад арилжааны банкны захирлууд, хотын Ерөнхий менежер Т. Бадамжунай нарын хүмүүс ирсэн байлаа. Ийнхүү уг байрны нээлтэд тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. Батбаярын хэлснээр 2003 оны Монголын шилдэг банк 2003 оны шилдэг байгууламждаа нүүн орлоо. Зоос банк шинэ байрныхаа нээлт хийсэн энэ өдөр YДЭТ-д таван жилийн ойн баярт зориулсан хурал нь болсон бөгөөд ойд зориулан хийсэн баримтат киног хүмүүсийн хүртээл болгосон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button