Модерн бүжгийн сургалт болно.

Энэ удаа АНУ-ын Нью-Иорк хотын Америкийн бүжгийн фестивал, Монголын урлагийн зөвлөл Арабеск орчин үеийн бүжгийн сургалт, мэдээллийн төв хамтран БСШУ-ны соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 17-ноос ирэх сарын 14-ийг дуустал Улаанбаатар хотноо орчин үеийн бүжгийн сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтыг АНУ-ын Trust for Mutual Understanding сан болон Монгол дахь АНУ-ын элчин сайдын яам, Алтжин групп, Петровис компани санхүүжүүлж байгаа аж. Харин үүнийг Америкийн бүжгийн фестивалийн багш Жеффри Буллок, Жерри Хоулихан нар удирдан явуулах аж. Хорь гаруй хоногийн уг сургалт үнэ төлбөргүй байх аж. Монголд модерн бүжгийг хөгжүүлэх, энэ чиглэлээр цааш уран бүтээл туурвих хүсэлтэй, хүмүүсийг дэмжих зорилготой энэ сургалтад СУИС, Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангийн багш оюутнууд Ардын Дуу Бүжгийн Чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгаас гадна орон нутгийн уран бүтээлчид гээд 20 гаруй хүн хамрагдах бололтой.