Гэмт хэрэгтний нэг нь компаний захирал байжээ.

Эл хэргийг гардан үйлдсэн жүжигчин Галсантогтохтой адилхан гэгдэх 51 настай Д. Баатар нь эхнэр, дөрвөн хамт Баянзүрх дүүргт оршин суудаг. Тэрбээр тодорхой ажил хийдэггүй жолооч мэрэгжилтэй юм байна. Түүнчлэн урд нь залилангийн хэргээр шүүхээр яллууж, хоёр жилийн тэнсэнтэй байжээ. Харин энэ хэргийг хамтарч үйлдхээр үгсч тохирчихоод болзсон газраа ирээгүй Г. Батболд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Урьд хувийн компаний захирлаар ажиллаж байгаад өрөнд орсон гэнэ. Тэднийг Ганц худаг, Төв аймгийн урьдчилан хорих төвд тусад нь хориж байна. Хэрэгтнүүдийн авч явсан ТТ маркийн гар буу олдоогүй байгаа бөгөөд тэд хаана орхисноо хэлэнгүй байгаа аж. Өнгөрсөн онд Баянхошуунд байрлах ломбарданд ажилтай эмэгтэйг толгойд нь буудан хөнөөгөөд үнэт эдлэл хулгайлсан, мөн валютын ченжийг буудаж долоон сая төгрөг дээрэмдсэн хэрэгт тэднийг давхар шалгаж байна. Мөн залилангийн хэд хэдэн хэрэгт холбогджээ. Тэд цагдаагийнханд баригдхаасаа өмнө Эмээлт орчим байрладаг түүхий эдийн зах, валют арилжааны цэг зэрэг газрыг хараандаа авч дахин гэмт хэрэг үйлдхээр төлөвлөж байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button