Оны шилдэг улс төрч лекц уншлаа.
Байгаль орчны сайд илтгэлдээ Бүх юм байраа олдгийн учир буюу хөгжлийн тухай өөрийн бодож санаж явдгаа олон гарчиг өргөн дурдсан байна. Тэрээр Монголчуудын тухай дэлхий дахин биднийг тусгаар тотносон түүхэн улажлалтай, Чингисийн Монгол гэж сайн мэддэг. Харин бид өөрсдөө улс орныхоо талаар тийм ч сайн мэдлэггүй. Ягаад бид ийм цөөхүүлээ бусдаас өвөрмөц суурьшлын аж ахуйтай өдийг хүрсэн. Нэг сая орчим хүний төвлөрөл бүхий Улаанбаатрын ямар хуулиар өнөөгийн түвшинд авч явахыг дорвитой эрэгцүүлсэн үү? Дэлхийн аль үндэстэн орны төрийн зүтгэлтэн мөрөөдөөд чаддаггүй давуу тал болох нийтээр боловсорсон бидний Монголчууд юунд ийн гундуухан явахын шалтгаан зэрэг маш олон энгийн асуулт хариултаа хүлээж байна гэжээ. Аливаа хөгжлийн түвшин ДНБ-ний нэг хүнд ноогдох хэмжээгээр хөгжилтэй орнууд өөрсдийнхөө багцаалдаг бол манайх энэ тоогоо ч бодитой гаргаж чаддаггүй. Өдий төдийгөөр гарч буй ном сэтгүүл, концерт, шоу нь бидний бүтээл мөн. Үүнийг биднээс бусад нь хөгжлийн дорвитой бүгээлд тооцдоггүй. Хүн бүр ахар богино хугацаанд их мөнгөтэй болох шуналаар тушигдаж хөгжлийг сааруулж байна гэж дүгнэжээ. Монгол нутгийн дөрвөн улирал, цаг уур, хөрс шороо илүү их эрчим хүч, хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ өндөр өртөг даацандаа амьдарч яваа биднийг өөрсдийгөө хөгжилгүй гэж болохгүй. Цаашид хар шороон хөрс нимгэн, удаан хүйтрэлийн дундах өндөр хөгжлийг цогцлоох сайн загварыг бий болгож амжаагүй явна. Бусдыг бишрүүлэх хэмжээнд очтол цаг хугацаа орно гэдгийг илтгэгч дурджээ. Улс гүрнүүдийн үүссэн анхны бүтэц дан дангаараа оршихуйгаас бүтсэн. Хожим хөгжлийн өрсөлдөөн дунд үүссэн их дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг нийт хүн төрөлхтөнд жигд түгшүүрийг авчирлаа. Улс орнуудыг даяаршуулхаас өөр гарцгүй болгосон хүчин зүйлийн нэг нь байгаль орчны хувирал юм гэж дэлхий дахины даяаршилын талаар дурджээ. Манай зуд, ган, түйрэнгийн аюул зөвхөн бидэнд төдийгүй бусдад ч хамаатай асуудал болон хувирлаа. Өндөр хөгжилтэй орнуудын бохирдол бидэнд эхлээд хүндээр тусч, улмаар дэлхий даяарын гамшиг болон нүүрлэж буй энэ үед Монголд ашигтай байгаль орчны дипломат бодлого явуулах шинэ санаа орж ирлээ гэж би үздэг. Энэ нь терроризм зэрэг заналхийлэлтэй эн дүйцэхүйц даяаршлыг шаардаж байна. Даяаршлаас гадна хөрш зэргэлдээ болон холын анд нөхдүүдийн тухайд уламжлалт харьцаагаа улам сайжруулж хөршүүдийнхээ хоцрогдсон шагдсан бүхнийг бил өөгшүүлэх ёсгүй. Тэгээд ч Монголд наалдацгүй, шаардлагагүй олон улсын төрөл бүрийн тусламж зээлийг авдаггүй. Юу хийж буй нь тодорхой бус үйл ажиллагааг таслан зогсоодог баймаар. Улс орон нээлттэй болсоор далимдуулан сайн саар өчнөөн урсгал орж ирж байна. Бид аливаа орны туулсан муу бүхнийг давгтах ёсгүй. Тийм ч учраас улсын хилээр, хүмүүсийн тархи оюунаар дамжин орж ирж буй бүхнийг юуг нь хөхиүлэх, юуг хориглохоо тууштай зарлаж хэргэгжүүлцгээе гэжээ. Бүгдийг бид хийх албагүй. Дэлхийн хүн амын үлэмж хувийг эзэлдэг Энэтхэг, Хятадад хийхгүй юм алга. Манай улсын хувьд хөгжлийн болон аялал жуулчлал, ноос ноолуурын үйлдвэрийг дээгүүрт тавьдаг. Одоохондоо Монгол улсын аялал жуулчлалын байгаль орчны даац, үйлчилгээний чанар олон сая хүнийг хүлээн авах чадваргүй. Хүн амын амин зуулга болох газар тариалан, мал аж ахуйн хувьд эрүүл, амттай мах минь хадгалж үлдэх уламжлал мөн. Нэгэнт тарьж чадахгүй бол хөрөнгө зарж байхын оронд байгаль ажирдаггүй бусад төрлийн тариаланг сонгон дэлхийн зах зээлд гаргах нь зөв биш үү. Хөгжлийн тухай ярихад заавал байгаль орчны асуудал хөндөгддөг юм билээ. Хүн байгалийг захирхаа хэдийнээ больсон. Хамгийн дорой амьдрах нэгэн байгаль руу довтолдог болжээ. Одоо үед өөрөөр амьдрах аргагүй сэтгэлгүй, амар амьдрахыг хүсэгчид байгаль руу харгис хэрцгий хандаж, алж, шудаж, тасдаж байна. Би энэ тухай ярихаас ч дургүй хүрдэг. Байгальтай зохисгүй харьцсаны өр төлөөс заавал ирдэг тул бид зохицож, тохирч явхаас өөр хөгжил энэ салбар дээр харагддаггүй шүү. Хүмүүс нийгэмд үе үе зоргоороо аашлах юм. Тэгж халих бүрдээ өөрөө хөсөр хаягдах. Хувь зохиол минь бидний хүссэнээр явж өгөхгүйд дэмий цагийг өнгөрөөх юм гэсэн утгатай сонин санаа түүний илтгэлийн төгсгөл хавьд явсан. Хөгжил гэдэг нь нийлбэр ашгаа нэмэгдүүлэх гэсэн үг, нийлбэр ашгаа нэмэгдүүлнэ гэдэг нь хүн чанартай байх гэдгийг л хэлэх гэсэн билээ. Монголд их ирээдүй байна. Бүтээх, туурвих, нэр хүнд олох, бизнес хийх, хөрөнгө хуримтлуулах, эзэн болох, чөлөөтэй иргэн болох зэрэг бусад оронд орон зайгүй шахам болсон алтан боломж зөвхөн энд л байна. Монголын өвөрмөц онцлог даацанд тохирсон үсрэнгүй хөгжлийг бид өөрсдөө бүтээх чадвартай юм. Бид урагшилж байна. Ургашлах ч болно. Санаа зөв бол заяа зөв гэдэг билээ гэж илтгэгч яриагаа төгсгөлөө.