Макүүчи, Жүрёо зиндаанынхнаас Токитэнкү хамгийн эхэлж 50 хувиа хийлээ.

Учир нь уржигдар өдрийн барилдаанд сагсгарТакамисакариг ялахдаа баруун сүвээндээ нилээд эмзэглэлтэй байхаар гэмтэл авсан юм. Энэ учраас шөнөжингөө иллэг хийлгэсэн болон нэгэнт тэмцээн дундаа орж байгаа тул башёг гэмтлийн улмаас хэмээгдэж орхихгүй тэрээр сурвалжлагчид ярьсан байна. Асашёорюү одоо долоон даваатай хошуучлагчдын нэг боллоо. Кёкүшюүзан сүүлийн хоёр өдөр урамтай барилдаан үзүүлж уржигдар Дэжимаг уватанэгэ, өчигдөр Точисакэг ёритаоши мэхээр тус тус давав. Тэрээр дөрвөн даваа мөн тооны унаатай явж байна. Өчигдөр Кёкүтэнхо Какизог, Асасэкирюү Такамисакариг тус тус дийлсэнгүй. Залуу маэгашира Хакухо зургаа дахь ялалтаа Харуноямаг хатакикоми мэхээр шороодуулж авлаа. Өчигдрийн ихээхэн сохирхолтой барилдаан бол нэг ч унаагүй гойд хийморьлог байгаа Хаккаку дэвжээний Хокуторикиг сэкивакэ Ваканосто дарсан явдал байлаа. Тэрээр омголон эрийг ёрикиригээр номхруулсан байна. Дашрамд сонирхуулхад Хокуторикигийн дэвжээнд улсын заан Дүвчингийн хүү Лхагва байдаг билээ. Токитэнкү А. Хүчитбаатар нэг ч унаагүй найм давж, Макүүчи Жүрёо зиндааны нийт бөхчүүдээс хамгийн эхэлж тавин хувийн амжилтаа биелүүллээ. Одоогоор энэ хоёр зиндаанд түүнээс өөр босоо бөх алга. Тэр өчигдөр Япончуудын итгэл горилогч их аварга хэмээгдэж байгаа Хагивараг хатакикоми мэхээр давсан байна. Энэхүү 17 настай Хагивараг домогт аварга Таканохана ихээхэн тоосон нь мэргэжлийн сумод нэр алдрыг нь түүгээгээд байгаа юм. Харин Ама Д. Бямбадорж учраагаа дийлэлгүй тав дахь ялагдлаа хүлээлээ.