Чингис дээлээ сольж АНУ-ыг зорино.

. Архи, спирт үйлвэрлэгчид болоод борлуулагчид оролцдог энэ үзэсгэлэнд Америкийн төдийгүй дэлхийн энэ чиглэлийн шил сав баглаа боодол үйлдвэрлэгсэд оролцдог ажээ.
Энэ тухай АПУ ХК-ийн захирал Г. Батхүүгээс тодруулахад
-Олон улсын энэ үзэсгэлэнд оролцсоноор бид их зүйлийг мэдэж авлаа. Шил сав баглаа боодол шошго их өөр болжээ. Ийм чиглэлийн олон сайн үйлвэрлэгчидтэй танилцлаа. Хэд хэдэн газар сайн чанарын шил сав бөглөө шошго үйлдвэрлүүлхээр судалж ажиллаж байна. Тухайлбал Чингис архины шил шошгыг шинээр хийлгэнэ. Чингис архины хувьд дэлхий нийтийн чанар стандартыг хангасан байх ёстой. Мөн сав баглаа боодол ч тэр хэмжээнд хүрсэн байх ёстой гэдэг шаардлага тавигдах юм. Ийм шаардлагад бид бас бэлтгэлтэй байсан учраас барьц алдсангүй. Ер нь АНУ, Европын холбооны бүх орнууд, Япон, Солонгос, Хятад, Австрали зэрэг орнуудад Чингис архийг Монголын АПУ гэдэг компани экспортлох эрх авах хүсэлтийг тухайн орнуудын Оюуны өмчийн газруудад тавьж шийдвэрлүүлсэн байгаа. Нэг үгээр хэлбэл Монголоос АПУ-аас өөр ч ямар ч компани эдгээр орнуудад Чингиснэртэй архи эксортлохгүй. Монголын АПУ-аас өөр компаниудад энэ асуудал хаалттай гэсэн үг гэж ярьлаа.
АПУ компани Чингис архийг АНУ, Европын зах зээлд гаргах бэлтгэл ажил эртнээс хийгдэж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний том үзэсгэлэнд оролцож бүтээгдэхүүнээ нийтэд танилцуулна гэдэг том аз завшаан гэж тэд үзэж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button